“KHURELTOGOOT-2022” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
t_bindee@yahoo.com

Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг

       БШУЯ, ШУА, ШУТИС, ШУТС, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, ШУТИС -ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн Дээд Сургууль, МЗЭХ болон ТИЗСН-ээс Инженерчлэл, технологи, инновацын салбарын залуу судлаачдын дунд “KHURELTOGOOT-2022” эрдэм шинжилгээний хурлыг 18 дахь жилдээ Өмнөговь аймагт амжилттай зохион байгууллаа.

May be an image of 10 people and people standing

          Энэ жилийн Хүрэлтогоот 2022 эрдэм шинжилгээний хурал Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Инноваци, технологийн төвийн ивээл дор “УУЛ УУРХАЙН БҮС НУТГИЙН УСНЫ ЧАНАРЫН АСУУДАЛ БА ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ” гэсэн салбар хуралдааныг мөн зохион байгуулсан ба салбар хуралдаанд аймгийн усны асуудлаар илтгэгчид болон аймгийн удирдлагууд санал солилцож хэлэлцүүлэг хийв.

       Тус хурлын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж залуу судлаачдад зориулан мэндчилгээ дэвшүүлж, Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн нэрэмжит залуу судлаачдад олгодог шагналыг 2023 оноос 1000$ болгох амлалтыг өгч амжилт хүслээ, МЗЭХ-Техник Инновац Залуу Судлаачдын Нийгэмлэгийн тэргүүн П.Бямбацогт хурлыг нээж үг хэллээ.

Хурлын шүүгчдээр:

  1. ШУТИС-БАС–ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (Ph.D) Б.Аюурзана
  2. ШУТИС-ХШУС – ийн дэд профессор, Доктор (Ph.D) Б.Тунгалагтамир
  3. Диспетчерийн үндэсний төв ТӨХК, горим төлөвлөлт, тооцооны албаны ахлах инженер, Доктор (Ph.D) С.Сайнболд
  4. ШУТИС-МХТС–ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (Ph.D) Х.Загарзүсэм
  5. МУИС-ХШУС-ийн дэд профессор Доктор (Ph.D) М.Баярпүрэв нар уригдан ажиллалаа.

Жил бүр өргөжин тэлж, цар хүрээ шалгуураа нэмэгдүүлж буй энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа бөгөөд “Хүрэл тогоот-2022” олон улсын хуралд Япон, ОХУ, БНСУ, БНХАУ, Австрали, Монгол зэрэг улсаас нийт 80 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын 30 орчим бүтээл ирүүлснээс анхан шатны шалгаруулалтаар 74 судлаачдын 23 бүтээлийг эмхтгэн олон нийтэд толилуулж байгаа бөгөөд дараагийн шатанд 8 илтгэл шалгарч хэлэлцүүллээ.

Хурлын үр дүнг танилцуулбал:

Тэргүүн байранд шалгарсан дараах судлаачид БШУ-ы Сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны грант авах эрхээр шагнагдлаа.

  1. ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн судлаач, Korea University-ийн доктрант Б. Бямбасүрэн нарын “A New Automated Fault Identification Method for Doubly-Fed Induction Generator in Wind Turbine”
  2. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн магистрант Б.Азжаргал нарын “The study of secondary sources as potential repositories of rare earth elements in Mongolia”

Дэд байранд шалгарсан дараах судлаачдад Өмнөговь аймгийн ЗДТГ-аас тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулж байна.

  1. ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш Д.Гомбосүрэн нарын “Application of joint shear deformation index for designing a low-rise reinforced concrete frame building”
  2. МУИС-ийн Нанотехнологийн лабраторийн судлаач Б.Оюунхорол нарын “Fabrication of wet-spun wool keratin/poly(vinyl alcohol) hybrid fibres: Effects of keratin concentration and flow rate”

Тусгай байранд шалгарсан дараах судлаачдад ЧАГДАРЖАВ САН -ийн нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

  1. МУИС-ийн ХШУИС-ийн магистрант Г.Мөнх-Очир нарын “Voltage Source Inverter with DC Ripple Current Reduction Capability for Single-Phase PV System”
  2. ХААИС, Агроэкологийн сургуулийн багш А.Сайнчулуу нарын “Do Road Types Affect Roadside Vegetation”

May be an image of 3 people and people standing

May be an image of 3 people, people standing and indoor

Залуу судлаачдынхаа цаашдын эрдэм судлалын их ажилд өндөр амжилт хүсье.

Боловсрол, шинжлэх ухааны яам

Mongolian Young Scientist's Association

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Шинжлэх Ухаан Технологийн Сан

Чагдаржав Сан

Өмнөговь_аймгийн_ЗДТГ, Инноваци, технологийн төв