ГУУС-ийн төгсөгчид нийгмийн хариуцлагын хүрээнд
ganbii
ГУУС, Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлийн 2002 оны төгсөгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн үүсгэн байгуулсан компаниараа дамжуулан /Гэрэлт Очирваань ХХК–захирал И.Мөнх-Од, Зөв дизель сервис ХХК–захирал П.Будрагчаа, Тэгш арвин зам ХХК–үүсгэн байгуулагч Б.Лодоншарав/ “Амьжиргааны түвшин доогуур” тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдэд эмийн тусламж үзүүлэх аяны хүрээнд нэгдэж нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Сонгино Хайрхан дүүргийн 5, 6, 10, 20, 24-р хорооны айл өрхүүдэд 150 ширхэг эмийн багц бэлтгэн хүргэлээ.