ИЭК МОНГОЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
ganbii

ИЭК МОНГОЛ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2021-2022 -ИЙН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС, ХААИС, ТЗДС, ТТДС-ийн цахилгаан эрчим хүчний чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн 60 гаруй оюутан оролцсон бөгөөд мэргэжлийн чиглэл өгөх лекц, зөвлөгөө, сургалт семинарыг үе шаттайгаар зохион байгуулсан нь ирээдүйн инженерүүдээ бодитойгоор дэмжсэн үйл ажиллагаа болсон юм. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнгээр ШУТИС-ийн ГУУС-ийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 4-р курсийн оюутан Э.Болд хагас жилийн сургалтын тэтгэлэг гардан авлаа. Цалинтай дадлага хийх эрхээр ШУТИС-ийн ГУУС-ийн Уул уурхайн цахилгаан тоног
төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн 4-р курсийн оюутан М.Пүрэвдорж шагнууллаа.

Ирээдүйн инженерүүдийг хөгжүүлэх оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оролцсон бүх оюутан залуусдаа амжилт хүсье.

ГУУС, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар