Докторант багш нар судалгааны ажлаа хэлэлцүүлэв
t_bindee@yahoo.com

ДОКТОРАНТ БАГШ НАР СУДАЛГААНЫ АЖЛАА ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ГУУС-ийн хэмжээнд докторант багш нарынхаа судалгааны ажлыг дэмжих, эрчимжүүлэх зорилгоор “Докторант багш нарын судалгааны ажлын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж эхэлсэн. 2022-2023 оны хичээлийн жилд докторант багш нарынхаа судалгааны ажлын хэлэлцүүлгийг 14 хоног тутамд зохион байгуулж байна. 

Өмнөх удаагийн хэлэлцүүлгүүдээр:

  • УТС-ын ахлах багш С.Лхаахүү: Монгол улсын нүүрсний салбарын бүтээгдэхүүний үнийн бодлогын судалгаа (Багануурын ордын жишээн дээр)
  • ЭБИС-ын багш Д.Далайцэцэг: Баяжуулах үйлдвэрүүдийн хаягдлаас дараагийн шатны стандартын шаардлага хангасан  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн судалгаа
  • ГТӨС-ын багш Ц.Удвалхорлоо: Угаалгын шингэний шинж чанарууд өрөмдлөгийн үзүүлэлтүүдэд нөлөөлөх байдал
  • УТС-ын багш Г.Амартүвшин: Уурхайн төлөвлөлтийн үе шат дахь чулуулгийн технологийн шинж чанарын өөрчлөлтийг тодорхойлох судалгаа
  • ГГС, Геологи, эрдэс баялгийн музейн эрхлэгч Ё.Мажигсүрэн: Шаварын Царам ба Тогоо уулын кайнозойн базальт дахь ксенолит ба мегаталстуудын петрологи, геохимийн судалгаа
  • ЭБИС-ын багш Т.Биндэръяа нар тус тус өөрсдийн судалгааны ажлын үр дүн, явц,тулгамдаж буй хүндрэлүүд зэрэг асуудлуудаа хэлэлцэн санал солилцсон байна.

Хэлэлцүүлэгт ГУУС-ийн захирал, дэд захирал, салбарын эрхлэгч нар, салбарын профессор, дэд профессор багш нар оролцож зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд докторант багш нар хэлэлцүүлгийн үеэр нээлттэй оролцож, илтгэгч нараасаа судалгааны ажлын шинэ мэдээлэл авч, туршлага солилцож байна. Докторант багш нартаа судалгааны ажлаа эрчимжүүлж доктороо амжилттай хамгаалахыг хүсье.
Хэлэлцүүлэг нээлттэй явагдах тул ГУУС-ийн нийт докторант, багш, судлаачдыг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 12 сарын 22 өдөр зохион байгуулагдана.

Геологи, уул уурхайн сургууль
Эрдэм шинжилгээний алба