ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль болон Тригтек ХХК нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
t_bindee@yahoo.com

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль болон Тригтек ХХК нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгээр геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн  програм хангамжийг сургалтад нэвтрүүлэх, бүх шатны сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд Геологи, уул уурхайн сургуульд бэлдэж буй хөтөлбөр, мэргэжлийн хичээлүүдэд ашиглагдах програм хангамжийг сургалтын лицензтэйгээр нийлүүлэх, холбогдох сургалт зохион байгуулах, талуудын хүний нөөцийг чадавхжуулах,  орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалд тулгуурлан хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, ажлын үр дүнгээр хэвлэн нийтлүүлэх зэргээр хамтран ажиллана.

Тригтек компанийн үүсгэн байгуулагчид нь тус сургуулийн шилдэг төгсөгчид бөгөөд 2013 онд Америкийн Нэгдсэн Улсад 100% Монгол эзэмшигчидтэйгээр бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол 2015 оноос Монгол Улсад албан ёсоор байгуулагдан, 2021 оны намраас Хятад дахь салбараа нээн ажиллуулж байна. Тригтек компани нь олон улсад уул уурхайн хөгжлөөр тэргүүлэгч Канад, Австрали, АНУ, Бразил улсыг төлөөлж, бүтээгдэхүүн болон програмын шийдлүүдийг Монгол төдийгүй Төв Азид ханган нийлүүлж ажилладаг.

ГУУС