СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХААР "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК-тай ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.
ganbii

СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХААР "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК-тай ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

ГУУС болон Эрдэнэс Тавантолгой ХК нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил, холбогдох бусад чиглэлээр 2017 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулан амжилттай хамтран ажиллаж байна.

Геологи, уул уурхайн сургуулийн “Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори” нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрүүдийн тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, шийдэл боловсруулж зөвлөмж өгөх чиглэлээр ажиллахыг зорьж байна. Тухайлбал геотехникийн асуудлууд болох ил уурхайн хажуугийн тогтворжилт, овоолгын тогтворжилт, уулын даралтыг удирдах, ашигт малтмалын ордыг ашиглах технологи, үйлдвэрлэлийн процессын асуудлыг үндэслэх өгөгдлийн баазыг бүрдүүлэх,  өрөмдлөг тэсэлгээний ажлыг оновчтой гүйцэтгэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх бүрэн чадамж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн салбарын тулгамдаад буй асуудал, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэх үүднээс Геологи, уул уурхайн сургуулийн “Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх гэрээг 2021 оны 11-р сарын 12-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирал Доктор (Ph.D) Б.Ганхуяг, ГУУС-ийн захирал Профессор доктор (Ph.D) Л.Пүрэв нар байгууллаа.

ГУУС болон Эрдэнэс Тавантолгой ХК нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил, холбогдох бусад чиглэлээр цаашид амжилттай хамтран ажиллах болно.

ГУУС, Уул уурхайн салбар