“БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК-тай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
t_bindee@yahoo.com

Геологи, Уул Уурхайн Сургуулийн захирал док (PhD), дэд проф К.Хавалболот, ЭНбДарга док (PhD), дэд проф П.Нарантуяа; “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн гүйцэтгэх  захирал П.Чулуунхүү (орлон: захиргаа, хүний нөөцийн газрын дарга Б.Ононтуул) нар 2022-оны 1-р сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд  дараах чиглэлээр хамтран ажиллах болно. Үүнд:

  1. Ил уурхайн уул-геологийн нөхцөл, түүний хүндрэлээс үүдэлтэй болон ил уурхай, баяжуулах үйлдвэрийн технологийн түвшинг судлах, эрдэм шинжилгээ, туршилтын ажил гүйцэтгэх боломжийг талууд хамтран судлах.
  2. Геологи, уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ий хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, түр болон мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах.
  3. Тус сургуулийн профессор багш нар мэргэжлийн программ хангамжийн сургалтыг компанийн инженер техникийн ажилтнуудад явуулах, холбогдох мэргэжилтнүүдэд эзэмшүүлэх чиглэлээр хамтран ажиллах.
  4. Тус сургуульд геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхайн дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр өдөр, орой, эчнээ ангиудад суралцаж байгаа эсхүл цаашид суралцах сонирхолтой “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн ажилтнуудад тухайн мэргэжлээ эзэмшихэд нь дэмжих, шаардлагатай бол тусгайлсан хөтөлбөр боловсруулж арга зүйн зөвлөгөө өгөх,
  5. Төгсөх ангийн сурлагаар тэргүүлэгч, шилдэг технологийн бүтээл боловсруулсан оюутнуудыг тусгайлан уурхайд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх,
  6. Тус сургуулийн залуу багш нарын практик мэдлэгийг дээшлүүлж заах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ий уурхайтай танилцах боломжийг олгох,
  7. Амжилттай суралцаж төгссөн оюутнуудаас сонгон шалгаруулалтын журмаар ажлын байр санал болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллах болно.

                                                                                                                                                                              ГУУС