УУРХАЙН ҮНЭЛГЭЭ, ТӨЛӨВЛӨЛТ, СУРГАЛТЫН ТӨВ

УУРХАЙН ҮНЭЛГЭЭ, ТӨЛӨВЛӨЛТ, СУРГАЛТЫН ТӨВ

Эрхэм зорилго: Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнөөгийн төлөв байдал, цаашдын хандлага, хэрэгцээ, үр ашгийг судалж, үнэлгээ өгөх, эрдэм шинжилгээ-технологийн төсөл, судалгаа хийх, дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтарч технологийн туршилт, судалгаа хийх,  уул уурхайн чиглэлийн мэргэжлийн сургалт явуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа

Төвийн үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл: Төв нь үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч, ажил хэрэгч байдлыг хангаж, хууль дээдлэх, олон ургальч үзлийг хүндэтгэх, ил тод ажиллах зарчмыг удирдлага болгон ажилладаг.

Төв нь өөрийн чиг үүргийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг явуулдаг:

  • Монгол улсын эрдэс баялгийн салбарт шинжлэх ухаан, технологийн шинэлэг арга, хэлбэрийг нэвтрүүлэх,  уул уурхайн үйлдвэрүүдийн өнөөгийн төлөв байдал, цаашдын хандлага, хэрэгцээ шаардлагыг судлаж, түүний үр дүнд үндэслэсэн үнэлгээ өгөх, санал, зөвлөмж гаргах
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын хүрээнд төрийн болон хувийн  байгууллага, нэгжийн захиалгаар тодорхой сэдэв, чиглэлээр дагнасан болон харьцуулсан судалгаа хийж, судалгааны тайланг хэлэлцүүлэх, дүгнэх, түүнчлэн тэдгээрийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх
  • Эрдэс баялгийн салбарын үйлдвэрүүдийн зураг төсөл боловсруулахад хэрэглэгддэг шинэлэг программ хангамжуудыг нэвтрүүлэх талаар мэргэшүүлэх сургалт явуулах
  • Улсын болон бизнесийн байгууллагуудын захиалга, санхүүжилттэйгээр шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх, суурь болон хавсарга судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх үйл ажиллагааг бие даан болон гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх
  • Эрдэс баялгийн чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээллийн зориулалтаар сэдэвчилсэн эмхэтгэл, ном, гарын авлага, нэг сэдэвт бүтээл бичиж хэвлэх, компьютерийн лабораторийн сургалт, үйлчилгээ үзүүлэх
  • Шинжлэх ухаан, технологийн харьцуулсан судалгааг эрчимжүүлэх, их сургууль-үйлдвэрийн газрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад улсын үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагатай хамтран ажиллах, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинар зохион байгуулах
Холбоотой цэсүүд