АМЕРИКИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ДАЛД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
t_bindee@yahoo.com

АМЕРИКИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ДАЛД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр баруун Вержиниа муж дахь "Өмнөд Лий" нүүрсний далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Тус уурхай нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд онцгой анхаарч, ослыг тэглэж чадсан ба хамгийн олон хоног осол гараагүй гэдгээрээ дэлхийд эхний тавд ордог.

Төлөөлөгчид 1500 метрийн гүний олборлолтын үйл ажиллагаатай танилцаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд анхаарсан олон сайн туршлага судлав. Тус уурхай ажилчдын гэр бүлд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлдэг ба ямар нөхцөлд ажиллаж байгааг гэр бүлд нь танилцуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг нь аюул, осолгүй ажиллахад том нөлөө үзүүлдэг байна.

УУХҮЯ