Доктор (Sc.D)Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбараас жил бүр зохион байгуулдаг “Доктор (Sc.D) Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 2022 оны 3 сарын 31-ний өдөр ШУТехнологийн төв номын сангийн Е-604 тоот хурлын танхимд амжилттай зохион байгуулав. Хурлыг нээж ГУУС-ийн зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж, төгсөгчдийн төлөөлөл үг хэлэв.
Профессор С. Цэдэндорж хурлыг нээж үг хэлэв
Хурлыг үе үеийн төгсөгчид ивээн тэтгэж оролцдог ба энэ удаагийн хурлыг 1998 оны “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уурхайн цахилгаан, механик”, “Уул уурхайн маркшейдер”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” мэргэжлийн төгсөгчид ивээн тэтгэж оролцов.
1998 оны төгсөгчдийн төлөөлөл
Эрдэм шинжилгээний бага хуралд Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын 8 мэргэжлийн 17 илтгэл урьдчилсан шатанд ирүүлснээс шалгарсан 12 илтгэлийг хэлэлцүүлж дүнг нэгтгэн 1-р байранд 1 илтгэл, 2-р байранд 1 илтгэл, 3-р байранд 1 илтгэл, тусгай байранд 1 илтгэлийг тус тус шалгаруулж шагналаа.
Байр эзэлсэн оюутнуудын нэр, илтгэлийн сэдвийн жагсаалт
Байр |
Сэдэв |
Илтгэгч |
Удирдагч |
Анги |
I |
УХАА ХУДАГИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ФЛОТАЦЫН ПРОЦЕССЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА |
А.Эрдэнэбаяр, Г.Дуламсүрэн |
Магистр, Д.Далайцэцэг |
АМБТ-4 |
II |
УУРХАЙН ЦАХИЛГААН ЭКСКАВАТОРИЙН ЯВАХ АНГИЙГ ДИЗЕЛЬ ГЕНЕРАТОРААР ТЭЖЭЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА |
Г.Бэлгүүтэй, Э.Өсөхбаяр |
Магистр, Т.Биндэръяа |
УЦТТА-4 |
III |
АЛТНЫ ШОРООН ОРДЫН ГЕОТЕХНИКИЙН ҮНЭЛГЭЭ |
Б.Содном |
Доктор(Ph.D), Б.Ганзориг |
УУГ-2 |
IV |
ӨМНӨГОВЬ, БОРТЭЭГ ДҮҮРГИЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, БИОСТРАТИГРАФИЙН СУДАЛГАА |
Ц.Долгорсүрэн |
Г.Сэрсмаа |
Геологи-4 |
I байр. АМБТ-4-р ангийн оюутан А. Эрдэнэбаяр, Г. Дуламсүрэн
Шилдэг удирдагч багшаар Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын багш Магистр Д.Далайцэцэг шалгарав.
II байр. УЦТТА-4-р ангийн оюутан Г.Бэлгүүтэй
Тусгай байр. Геологийн 4-р ангийн оюутан Ц.Долгорсүрэн
Хурлын зохион байгуулагчид, хуралд оролцсон оюутнууд, төгсөгчдийн төлөөлөл
Шүүгчийн бүрэлдэхүүнд Уурхайн технологийн салбарын эрхлэгч доктор(Ph.D) Б.Ганзориг, 1998 оны төгсөгч Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын багш, магистр Ч.Болормаа, 1998 оны төгсөгч багш, магистр Т.Биндэрьяа, 1998 оны төгсөгч ШУТИС-ийн ДаТС-ийн багш, магистр Г.Түвшинжаргал, 1998 оны төгсөгч Эрдэнэс Инженерг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баяраа нар ажиллав.
Хурлын зохион байгуулалтанд Уурхайн технологийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) Б.Ганзориг, багш магистр С.Лхаахүү, багш магистр Ж.Билгүүн, дадлагажигч багш магистр А.Нямтулга, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын багш, магистр Ч.Болормаа, багш, магистр Т.Биндэрьяа нар ажиллав.
Хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон эрдэмтэн профессор, багш нар, 1998 оны төгсөгчид, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ГУУС-ийн Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар
Хэрлэнгийн геологийн олон улсын экспетицийн 50 жилийн ойн нэрэмжит “Төв азийн геологи ашигт малтмалын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний ХХII бага хурал амжилттай зохион байгуулав
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой