ГТӨС-ын багш, ажилтан, оюутны 3 төрөлт спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
t_bindee@yahoo.com

ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын 2021-2022 оны хичээлийн жилийн багш, ажилтан, оюутны 3 төрөлт спортын тэмцээнийг  амжилттай зохион байгууллаа

        ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын багш, ажилтан, оюутны 3 төрөлт спортын тэмцээнийг ГТӨС болон оюутны “Oil&Gas” клубээс зохион байгуулж 2022 оны 5 дугаар сарын 8 ны өдөр Нийслэлийн 70 дугаар сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.

      Тус тэмцээнд “Газрын тосны инженер” хөтөлбөрөөр суралцаж буй 1, 2, 3, 4, 5 курсын 80 оюутан, багш, ажилтан 12, нийт 92 хүн оролцсон ба сагсан бөмбөг эрэгтэй - 8 баг, эмэгтэй - 4 баг, волейбол - 6 баг, олс таталт - 4 баг өрсөлдсөн. Тэмцээний нээлтийг профессор С.Гантөмөр, “Oil&Gas” клубийг үүсгэн байгуулагч газрын тосны инженер, магистр Ц.Мөнх-Эрдэнэ нар нээж үг хэлэв.

Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:

  1. р байр ГТИ-2 курсын 2-р баг
  2. р байр ГТИ-2 курсын 1-р баг
  3. р байр ГТИ-1 курсын 1-р баг тус тус эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:

  1. р байр ГТӨС-ын багш нарын 1-р баг
  2. р байр ГТИ-4 курс
  3. р байр ГТӨС-ын багш нарын 2-р баг тус тус эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

Волейболын тэмцээнд:

  1. р байр ГТИ-2 курсын эрэгтэй, эмэгтэй холимог баг
  2. р байр ГТИ-4 курсын эрэгтэй, эмэгтэй холимог баг
  3. р байр ГТӨС-ын багш нарын эрэгтэй, эмэгтэй холимог баг тус тус эзэлж медаль, өргөмжлөлөөр шагнагдсан.

       Тэмцээний хаалтын үеэр шалгарсан баг, тамирчдад медаль, өргөмжлөлийг гардуулж “Шилжин явах цом”-ыг В.Алимаа багштай ГТИ-2 курсын баг тамирчид гардан авч 2022-2023 оны ГТӨС-ын багш, ажилчид, оюутны спортын тэмцээнийг зохион байгуулахаар болов.

ГУУС, ГТӨС