Уурхайн технологийн салбарын профессор, доктор (Sc.D), профессор Я.Гомбосүрэнд баяр хүргэе
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарын профессор, доктор (Sc.D), профессор Я.Гомбосүрэн нь Монгол улсын уул уурхай болон боловсролын салбарт 73 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ Налайхын нүүрсний далд уурхайд ерөнхий инженер, Уул уурхайн яаманд орлогч сайд, Уул уурхайн хүрээлэнд эрдэмтэн судлаачаар ажилласан болон ШУТИС-д Уул уурхайн инженерийн сургуулийн Уул уурхайн тэнхимд тэргүүлэх профессор, профессор, Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарт профессороор зэрэг ажлуудыг тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байна.
Уул уурхай, уурхайн экологи, ашигт малтмалын чанар, кондиц, геотехнологи зэрэг олон чиглэлээр сургалт-судалгааны ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж ирсэн бөгөөд олон судлаач инженер бэлтгэхэд биечлэн оролцож, магистрын, докторын судалгааны ажлыг удирдаж, хамгаалуулсан, онол-арга зүй, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ-судалгаа, соён гэгээрүүлэлтийн зэрэг олон зуун гаруй бүтээл туурвиж нийтлүүлсэн, Налайхын нүүрсний далд уурхайд инновац нэвтрүүлсэнийг нь төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-нд “МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ” цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж, ШУТИС-ийн захирал Т.Намнан болон бусад удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Профессор Я.Гомбосүрэн багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС, Геологи, уул уурхайн сургууль, Уурхайн технологийн салбар
Геологи, уул уурхайн сургууль нь “Бадрах Энержи” ХХК-тай хамтран НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
АМЕРИКИЙН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР БАГШ, ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ЗОЧИЛЛОО.
Инженерийн зургийн олимпиадын зар
Сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хэмжилтийн багаж хандивласанд талархаж байна.