Багануур ХК, ШУТИС ГУУС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
binderya@must.edu.mn

БАГАНУУР ХК, ШУТИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС төгссөн байдаг. Энэ ч утгаараа эртнээс хамтын ажиллагаатай байсан манай хоёр байгууллага “THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөгийн үеэр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал К.Хавалболот нарын үзэглэсэн энэхүү санамж бичиг нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх. үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах зорилготой юм. Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  • Талуудын хүний нөөцийг чадавхжуулах урт, богино хугацааны сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох;
  • Компанийн инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, бүх шатны түвшинд суралцах нөхцөлийг ШУТИС-ийн холбогдох журмын дагуу шийдвэрлэж ажиллах;
  • Уурхайчдын хүүхдүүдийг Сонгон шалгуурлах журмаар компанийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Геологи, уул уурхайн сургуулийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын байраар хангах, төгсөгчдийг компанийн хүний нөөцийн бодлоготой нийцүүлэн ажлын байраар хангах;
  • Орчин үеийн дэвшилтэт технологи, арга аргачлалд тулгуурлан хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх;
  • Багануур ХК-ийн нэрэмжит анги танхим байгуулах, компанийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан түгээх;

ГУУС