“Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийв.
Монгол оронд 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үндэсний алба бий болж, 1941 онд газрын тосны хайгуул судалгааны ажил эхэлж, эх орны газрын тосны салбар үүсэн бий болсон гэж үздэг бөгөөд энэ түүхэн цаг үеэс эдүгээ хүртэл 100-аад жил улиран өнгөрсөн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хуулийг 2005 оны 7-р сарын 1 нд батлаж дараа нь хэд, хэдэн удаа өөрчлөлт оржээ.
Монгол улсын “АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, энэхүү зорилтын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого. (2018-2027) , Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр зэрэг баримт бичгүүд, Монгол улсад “газрын тос боловсруулах үйлдвэр” барих төсөл, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэгт тулгуурлан “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуульд зарим нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлага үүссэн.
Энэ ажлын хүрээнд 2023 оны 10-р сарын 13 өдөр ШУТИС-ийн номын сангийн Е 604 тоот хурлын танхимд “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийж УУХҮЯ, АМГТГ, ОБЕГ, ШӨХТГ, газрын тосны бүтээгдэхүүний болон Хийн хангамжийн компаниудын төлөөлөл, “Хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ, “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо” ТББ зэрэг олон байгууллага, ГТӨС-ын багш нар, судлаач эрдэмтэд оролцов.
Газрын тос, өрөмдлөгийн салбар
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES