ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ТҮЛШНИЙ НЯРАВ, ТҮЛШНИЙ МАШИНЫ ОПЕРАТАРУУДАД “ШАТАХУУН ТҮГЭЭГЧ, НЯРАВ”-ЫН БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ ХИЙЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ний Нүүрсний уурхайн түлшний нярав, түлшний операторууд нийт 12 хүнд 2023 оны 8 дугаар сарын 21, 22, 9 дүгээр сарын 04, 05 -ны өдрүүдэд ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын доктор (Ph.D), профессор С.Гантөмөр, доктор (Ph.D), дэд профессор Б.Наранцэцэг нар Газрын тосны бүтээгдэхүүний шинж чанар, газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, түгээх үеийн технологи үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хорогдол тооцоолох, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, автоцистерн, орлого хүлээн авах, тооцоолол хийх, анхан шатны бүртгэл хөтлөлт хэрхэн хийх аргачлал, мерникээр хэмжилт хийх, үр дүнг тооцох аргачлалын талаар нийт 16 цагийн онол, практикийн хичээл орж богино хугацааны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Эрдэнэс тавантолгойн ажилчдад сургалт орж буй байдал
ГУУС, ГТӨС
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES