ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД МEТАЛЛУРГИЧ БОЛОН БУСАД МЭРГЭЖЛЭЭР ОЮУТАН СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ОХУ-ын Красноярск хотод байрлах Сибирийн холбооны их сургуульд суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сибирийн холбооны их сургуульд (СибФУ) 2024-2025 оны хичээлийн жилд дараах чиглэлээр бакалаврын сургалтад нийт 30 оюутан сонгон шалгаруулж, суралцуулна.
Үүнд:
ОХУ-ын Красноярск хотод байрладаг Сибирийн холбооны их сургууль (СибФУ) нь ОХУ-ын ТОП 15 их сургуулийн нэг бөгөөд 2006 онд Красноярск хотын 4 их сургуулийг нэгтгэн байгуулсан Холбооны 10 их сургуулийн нэг юм. Тус сургууль нь 20 гаруй салбар сургуультай, 40 орчим мянган оюутан, 3000 гаруй багш судлаачтай ба 84 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.
Сонгон шалгаруулалтыг ОХУ-ын РУСАЛ компани санаачлан зохион байгуулж, төслийн зардлыг хариуцна. Тус компани нь хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгч компанийн нэг юм. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага:
Бүрдүүлэх баримт бичиг:
Бүртгэл:
Сонгон шалгуулалтад оролцох иргэд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагаас 12 дугаар сарын 01-ний өдрийн 23.59 цаг хүртэл https://forms.gle/9uNPWjazBaDCrTEQ8 линкээр бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.
Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр хавсаргана.
Шалгалтын комиссын гишүүд нь Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эрх бүхий төлөөллөөс бүрдэнэ.
Элсэгчдэд олгох боломж, давуу талууд
ОХУ-ын РУСАЛ компани сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах хугацааны ОХУ-д боловсрол эзэмших ба оршин суухтай холбоотой дараах зардлыг хариуцна.
Үүнд:
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Профессор О.Гэрэл Оросын ШУА-ийн Сибирийн салбарын “Хүндэт доктор” хэргэм өргөмжилжээ.
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт 32 дугаар эрдэм шинжилгээний зохион байгуулагдлаа
Геологийн зураглалын кабинет МУ-ын Гавьяат багш, профессор Д.Чулууны нэрэмжит болов
Та бүхнийг "Өрөмдлөг-2024" олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна.
STUDENT TO PROFESSIONAL: SOFT SKILLS DEVELOPMENT