"Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь нэн чухал"
binderya@must.edu.mn

Уул уурхайн 7 хоног

Уул уурхайн 7 хоног энэ сарын эхэнд болж, анхаарал татахуйц олон сэдэв хөндөж ярилцсан. УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн салбарын чиглэлээр байр сууриа илэрхийлэхдээ, "Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгох харилцааг хялбаршуулах, ил тод, хүртээмжтэй болгох нь нэн чухал" гээд “Төр-Хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ хүрээнд гадаад, дотоодын аж ахуй нэгжүүдтэй хамтран геологи, уул уурхайн төсөл хөтөлбөрийг илүү амжилттай хэрэгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн хэмжээний олон, олон орд олох боломж бүрдэхийг тодотгов.

Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийжээ. Газрын тосны чиглэлээр 34 талбай ялгасан. Энэ талбайд хөрөнгө оруулахад нээлттэй гэдгийг мөн хэлсэн.