ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
binderya@must.edu.mn

ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИOН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. 

         2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд уурхайн технологийн салбарын хэмжээнд уламжлал болгон тус салбарт суралцаж буй магистр, доктор оюутнуудын дунд зохион байгуулагддаг аж үйлдвэрийн гавьяат ажилтан, уурхайн технологийн салбарын профессор Я.Гомбосүрэн багшийн нэрэмжит ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний ээлжит амжилттай зохион байгуулагдлаа.
      Хурлын зорилго нь салбарын өнөөгийн байдал, одоо ба ирээдүйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын чиг хандлагын талаар ахисан түвшний суралцагчид, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг, үзүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа-инновацийн үр дүнг нийгэм, уул уурхайн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар талаарх хэлэлцэх, дүгнэлт санал зөвлөмжийг гаргахад оршино. Хуралд аж үйлдвэрийн гавьяат ажилтан, уурхайн технологийн салбарын профессор Я.Гомбосүрэн багш маань шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж, хуралд оролцсон оюутнуудад үнэ санал, зөвлөмж, урам зориг өгөн, цаашдын сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Зураг – 1. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа
Тус хуралд магистрын түвшний 10 оюутан, докторын түвшин 9 оюутны материал тус тус ирүүлснээс хурлын үйл ажиллагаанд 13 оюутны илтгэлээ танхим болон онлайн хэлбэрээр хэлэлцүүлэгдлээ. Эдгээр оюутнууд маань уул уурхайн ашиглалтын болон уул уурхайн  менежментийн чиглэлээр суралцдаг, чиглэл тус бүрээр судалгааны ажлаа хэлэлцүүлэн санал зөвлөмж авлаа (зураг-1). Хуралд оролцогсод хурлын удирдамжийн дагуу 10 минутын хугацаанд судалгааны ажлаа танилцуулж, 5-7 минутын хугацаанд асуулт, хариулт, зөвлөмж авах байдлаар үйл ажиллагаа явагдсан. Докторантын түвшинд 1-р байр буюу тэргүүн байрыг уурхайн технологийн салбарын докторант О.Тэмүүл “Тэсэлгээний аргаар бал чулуунаас алмаз гарган авах боломжийн технологи”-сэдвээр эзэлсэн бол 2-р байр буюу дэд тэргүүн байрыг тус салбарын докторант С.Ган-Очир “Улны чулуулгийн тогтворжилтыг ашиглан шороон ордыг далд аргаар ашиглах арга” – сэдвээр удаалсан байна (зураг-2).

Зураг–2. ЭШХ-д докторын түвшинд байр эзэлсэн докторантуудад шагнал гардуулах үйл ажиллагаа

         Магистрантын түвшинд тус салбарын магистр оюутан Э.Мөнгөнхүү “Оцог хадны гянтболдын далд уурхайн малталтын тогтворжилтын судалгаа”- сэдвээр 1-р байр буюу тэргүүн байр, мөн салбарын магистр оюутан Э.Түвшинхүү “Айлбаян чулуун нүүрсний уурхайн хойд хэсгийг далд аргаар ашиглах судалгаа”- сэдвээр тус тус эзэлсэн байна (зураг - 3).

Зураг–3. ЭШХ-д докторын түвшинд байр эзэлсэн магистрантуудад шагнал гардуулах үйл ажиллагаа

Хурлаас түвшин тус бүрд 1 болон 2 байр эзэлсэн дараах магистр, докторын (хүснэгт-1) нэр бүхий оюутнуудыг ГУУС-ийн нэгдсэн магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хуралд техник-технологийн чиглэлээр оролцуулъя гэсэн шийдвэрийг гишүүдийн комиссын гишүүд гаргаж байна.

ГУУС, УТС