"Эрдэнэс Монгол" ХХК - ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Геологи, уул уурхайн сургуулийн оюутнуудтай уулзлаа.
ganbii
Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд "Эрдэнэс Монгол" ХХК - ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Геологи, уул уурхайн сургуулийн оюутнуудтай уулзаж ярилцлаа. Тус ярилцлагын үеэр хэрхэн үр ашигтай цагийг ашиглах болоод ирээдүйн чадварлаг, чанартай боловсон хүчин болоход юун дээр анхаарах талаар үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
Мөн  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хамт олны зүгээс суралцаж буй мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож дадлага хийх хугацааны зардлыг нийт 6 оюутнуудад гардууллаа.
Улс орны ирээдүй болсон хойч үеийнхээ оюунлаг залуусыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлэхийн зэрэгцээ оюутан залуусын маань эрдмийн цагаан мөр ариун байх болтугай гэж хүсье.