Шинжлэх ухаан, технологийн их cургуулийн Ректорын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/132 тоот тушаалаар Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын гэрээт багш Ц.Алтанцэцэг, “Амбер“ ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ч.Дүүжий нарт “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагаа 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, Геологи, уул уурхайн сургуулийн хамт олон болон Хүндэт профессоруудын маань гэр бүлийн хүмүүс оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж, ШУТИС-ийн Ректорын тушаалыг Эрдэм шинжилгээ, Инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш танилцууллаа. Үүний дараа Хүндэт профессорын өмсгөл, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Хүндэт профессоруудад баяр хүргэж ГУУС-ийн захирал Б.Чинзориг үг хэллээ.
Цэдэн-Ишийн Алтанцэцэг нь 1950 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн.1974 онд ОХУ-ын Москва дахь Губкины нэрэмжит Газрын тос, хийн академийг Газрын тос, боловсруулах үйлдвэрийн инженер-технологич мэргэжлээр төгссөн.
1974 онд Толгойтын Нефть баазад томилогдон тооцооны техникчээр, 1975-1985 онуудад Улаанбаатар төмөр замын техникумын Авто тээврийн салбарт багшаар, 1985-1991 онуудад Авто тээврийн сургуулийн багшаар, 1991 оноос хойш ТИС, ГУУС, ШУТИС, ГГТС, ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарт тасралтгүй 24 жил үр бүтээлтэй ажиллаж байна.
Шинжлэх ухаан технологийн их сургуульд оруулсан хувь нэмрийг дурдвал:
Монгол Улсын Газрын тосны салбарт үндэсний мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн салбарын оюуны шилдэг бүтээлүүдийг туурвиж, сургалтын арга, технологийг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тань өндрөөр үнэлэн Хүндэт профессор цол олгожээ.
Чулууны Дүүжий нь 1953 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн.1976 онд МУИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжлээр төгссөн. 1991 онд Дипломатын академийг дүүргэн 1989 онд Политехникийн дээд сургуульд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Доктор Ч.Дүүжий нь 1985-1988 онд Дээд, тусгай, дунд боловсролын улсын хороонд газрын даргаар, 1994-1996 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, зөвлөхөөр, 1996-1998 онд Засгийн газрын гадаадын зээл тусламж зохицуулах газарт үндэсний зохицуулагчаар, 1998 онд Гадаад харилцааны яаманд хэлтсийн даргаар, 1998-2002 онд Унгар улс дахь ЭСЯ-ны зөвлөх, 2003-2008 онд Сейболт Монгол ХХК-ийн ерөнхий захирлаар, 2008 оноос хойш “Амбер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна.
Шинжлэх ухаан технологийн их сургуульд оруулсан хувь нэмрийг дурдвал:
Монгол Улсын Уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Их Сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалтын орчин, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тань өндрөөр үнэлэн Хүндэт профессорцол олгов.
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES