БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр
binderya@must.edu.mn
БНСУ-ын Kwangwoon Их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр

ШУТИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй сургууль болох Солонгос улсын Kwangwoon их сургуулийн 2024 оны намрын улиралд эхлэх Магистр+Доктор (5 жил) оюутан солилцооны хөтөлбөрийг танилцуулж байна. Тус хөтөлбөрт дараах мэргэжлүүдээр оюутан шалгаруулж, суралцуулна. Үүнд:

  • Department of Electronic and Communication Engineering
  • Department of Electrical Engineering
  • Department of Electronic Materials Engineering
  • Department of Computer Science and Engineering
  • Department of Chemical Engineering
  • Department of Robotics
  • Department of Environmental Engineering
  • Department of Architectural Engineering
  • Department of Electronic Convergence Engineering
  • Department of Computer Science
  • Department of Architecture

Kwangwoon их сургуулиас олгох тэтгэлэг:

  • Сургалтын төлбөр 100%
  • Сар бүрийн амжиргааны зардал 700-800 мянган вон
  • Эрүүл мэндийн даатгал 100%

Сургалт эхлэх хугацаа: 2024 оны 9-р сард
Өргөдөл хүлээн авах хугацаа:

  1. ШУТИС дээр хүлээн авах хугацаа: 2024 оны 4-р сарын 22-оос (Даваа) 2024 оны 5 сарын 3 (Баасан) -ны 17 цаг хүртэл Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албанд 1-128 тоотод бүх материалыг хэвлэмэл болон PDF (onon@must.edu.mn хаяг руу илгээх, Subject дээр Kwangwoon их сургуулийн “Магистр+Доктор” оюутан солилцооны хөтөлбөр гэж бичих) хэлбэрээр авч ирнэ үү. Дутуу болон шаардлага хангахгүй материал хүлээн авахгүй болно.
  1. Бичиг баримт Kwangwoon Их сургууль дээр биетээр хүлээн авах хугацаа: 2024 оны 05-р сарын 13-ний өдрийн 17:00 цаг хүртэл, (материал шуудангаар хүргэгдсэн байх ёстой болно).

Жич: ШУТИС-д өгөх хэвлэмэл материал эх хувийн хуулбар байж болно. onon@must.edu.mn хаяг руу цахимаар илгээх материал эх хувь байх шаардлагатай. Мөн Kwangwoon Их сургууль руу шууданд явах бүх материал эх хувь байх шаардлагатай.

Материал хүлээн авсны дараа

Ярилцлагын шалгалт: 2024 оны 5 сарын 24 (Баасан) ШУТИС дээр явагдана.

Тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал болон хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.  Kwangwoon их сургуулийн Ахисан түвшиний сургуулийн веб: https://graden.kw.ac.kr/admission/calendar.php

Анхаарах зүйлс:

  • Application онлайнаар бөглөх тул дараах холбоос дээр дарж account үүсгэнэ татаж авч бөглөнө үү. https://www.studyinkorea.go.kr/ko/receipt/OnlineReceipt11.do
  • Application fee 60,000 вон. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлөх бөгөөд https://graden.kw.ac.kr/admission/recruitment.php холбоосоор орж төлбөр төлөх мэдээллийг харна уу).
  • Бүх материалыг цаасаар болон PDF хэлбэрээр ШУТИС-ийн 1-128 тоотод авч ирнэ үү.
  • Бичиг баримтыг Kwangwoon их сургууль руу олон улсын шуудангаар явуулах үйл ажиллагаа болон гарах зардалыг оюутан өөрөө хариуцна.
  • Хугацаа хоцорсон болон дутуу материал авах боломжгүй.

Coordinators of the MUST:

  • Name: Tsend-Ayush Chimed-Ochir (Ph.D, Associate Professor of Dept. of Computer Science, SICT, MUST)

Tell:  976+ 86066338

Email: tsend-ayush@must.edu.mn

  • Name: Office of International Relations & Social Partnerships, MUST (1-128)

Phone: 11-329081

Tell:  976+ 99128586

Email: onon@must.edu.mn

Coordinators of the Kwangwoon University:

  • Name: Enkhzaya Ganbold (RFIC Center Post-doc)

Tell:  +82 010-6569-8981

Email: enkhzaya@kw.ac.kr

ШУТИС, Гадаад харилцаа,  нийгмийн түншлэлийн алба, 1-128