Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт” сэдэвт семинари зохион байгууллаа.
binderya@must.edu.mn
     Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт”
сэдэвт семинари зохион байгууллаа.
 
     ГУУС, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбараас 2024-05-11-с 2024-05-22 хооронд уг мэргэжлээр төгсөгчдөд зориулж “Сэргээгдэх эрчим хүч, автоматжуулалт”, оюутнуудад зориулж “ПЛС, давтамж хувиргагч”-ийн лабораторийн сургалт, дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж “Тогтвортой хөгжил - мэргэжлийн мэдээлэл”, “Автомажуулалт мэргэжлийн чиг хандлага” семинарийг амжилттай зохион байгуулж байна.
Төгсөгчдөд зориулсан семинарийн үеэр
           ГУУС-ийн оюутнуудад, Багануур дүүрэг, Орхон аймгийн  дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтэд (МЭИТМЭ)-ийн нэгдсэн холбоотой хамтран дээр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Багануур болон Орхон аймагт зохион байгуулагдах семинари хэлэлцүүлэгтэй зэрэгцүүлэн ЭБИС-ын “Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” хөтөлбөрүүдийг танилцуулж, брошур тарааж мэргэжил сурталчиллаа.
.

ГУУС, ЭБИС