“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо
t_bindee@yahoo.com

“Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 92, магистрын 54 дэх удаагийн төгсөлт  2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын 265, бакалаврын 1468, докторын 8, онцлох дипломтой 157 оюутан төгсөн гарч байна.

Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан болон проректор, бүрэлдэхүүн сургуулийн захирал,  салбарын эрхлэгч, эрдэмтэн, профессор багш, төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн арга хэмжээг ШУТИС-ийн захирал Т.Намнан нээж үг хэллээ.

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж Инженер технологийн дээд боловсрол төслийн зохицуулагч Д.Намсрай, БАС-ийн профессор, Ардын багш, Академич Далайн Дашжамц, ҮТС-ийн Биотехнологи шим тэжээл судлалын салбарын багш “Хоол зүй шим судлал хөтөлбөрөөр” докторын зэрэг хамгаалсан Нэргүйн Сугар эрдэмтэн багш нар төгсөгчдөд хандан үг хэллээ. 

Мөн нийт төгсөгч оюутнуудаа төлөөлөн үйлдвэрлэлийн менежмент хөтөлбөрөөр магистрын шилдэг төгсөгч Г.Ганболор мэндчилгээ дэвшүүлж эрдэмтэн багш нар, гэр бүл, найз нөхөд, хүндэт зочид төлөөлөгчдөдөө хандан баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга доктор М.Эрдэнэтуяа уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа  эхэлсэн.

Докторын зэрэг хамгаалсан төгсөгчид

д/д
Овог
Нэр
Сургууль
1
ЖИГЖЖАВ
МӨНХДЭЛГЭР
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
соёл судлал ухааны докторын зэрэг
2
МАГСАРЖАВ
ОЧИРБАТ
Геологи, уул уурхайн сургууль геологи
эрдэс судлалын ухааны доктор
3
НЯМЖАВ
БОЛДБААТАР
Барилга, архитектурын сургууль
техникийн ухааны докторын зэрэг
4
ГҮНСЭН
ГАНБААТАР
Механик, тээврийн сургууль техникийн ухааны докторын зэрэг
5
НЭРГҮЙ
СУГАР
Үйлдвэрлэлийн технологийн сургууль
техникийн ухааны докторын зэрэг
6
ЧУЛУУН
МЯГМАРЖАВ
Үйлдвэрлэлийн технологийн сургууль
техникийн ухааны докторын зэрэг
7
БАТТҮВШИН
АЛТАНХУЯГ
Бизнесийн ахисан түвшний сургууль
менежментийн ухааны докторын зэрэг

8

АДЪЯАСҮРЭН

ЭРДЭНЭ

Эрчим хүчний сургууль техникийн ухааны докторын зэрэг

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны мэргэжилтэн Ц.Болдбаатар ШУТИС-ийн сүлд дуу “ШУТИС бидний бахархал” дууг  дуулан нийт төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлэв.  Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

ШУТИС-ийн төгсөгч, мэргэжилтнүүд та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.