ГУУС-д шинээр элсэн суралцагчдын анхааралд:
binderya@must.edu.mn

ГУУС-д шинээр элсэн суралцагчдын анхааралд:

  1. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч 2024.8.16-8.26-ны хооронд https://elselt.edu.mn/ -ээр элсэлтийн системд нэвтэрч АНКЕТ БӨГЛӨЖ, ОЮУТНЫ КОД НУУЦ ҮГээ авна.
  2. Оюутны код, нууц үгээр https://student.must.edu.mn/ ОЮУТНЫ ВЭБд нэвтэрч ШУТИС-д суралцуулах гэрээг эцэг, эх/асран хамгаалагчийн хамт ЦАХИМаар байгуулна.
  3. Намрын улирлын хичээл Сонголт-1, 2-ыг "0 долоо хоног" буюу 2024.8.19-ны даваа гаригт хийнэ.

Анхаарах зүйл:

  • Сонголт-1 нь судлах хичээлээ оюутан бүр вэбээр орж сонгодог, энэ үед төлбөр төлсөн байхыг шаарддаггүй.
  • Сонголт-2-оор Тухайн сонгосон хичээлүүдийн өдөр, цагийг сонгоно. Сонголт-2-ийг төлбөр төлж байж хийдэг, төлсөн мөнгөн дүнд тохирох кредит л сонгогдоно.
  • Хичээл Сонголт-1, 2-ийг хийх зааварчилгаа.          https://www.youtube.com/watch?v=nqF_iI-Xke4
  • Хичээл сонголт-2-ыг "0 долоо хоног" болон "1-р долоо хоног"-т багтааж хийнэ, 1-р долоо хоногт буюу 2024.8.26-ны даваа гаригт хичээл орж эхэлнэ.
  • Та төлбөрөө "0 долоо" хоног эхлэх үед (2024.08.19) төлсөн байвал сонгосон хичээлүүдийнхээ олон боломжит хичээлийн өдөр, цагийг оюутан өөрт хамгийн тохиромжтой байдлаар сонгох боломжийг олгодог. Та төлбөрөө хойшлуулж төлөх тусам таньд тухайн хичээлийн цаг, өдрийн сонголтгүй болно. ШУТИС-ын кредит системийг МУ-д анх хэрэгжүүлээд 28 жил болж байна. Ангийн систем байхгүй, оюутан бүр хөтөлбөр нь ижил байх тохиолдолд ч сонгох хичээл, цаг, өдөр өөр өөр, оюутан бүр өөрийн 4жил суралцах төлөвлөгөөг цаашид ОЮУТАНд САНАЛ БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ҮНДЭСЛЭН өөрөө боловсруулдаг болно.

Төлбөр төлөхөд анхаарах зүйлс:

  1. Сургалтын төлбөрийг банкаар эсвэл онлайнаар төлж болно. 
  2. Бүрэлдэхүүн сургууль бүрийн төлбөр төлөх данс өөр. Өөрийн сургуулийн төлбөр төлөх дансанд төлбөрийг төлнө. Дансны дугаарыг зургаар үзүүлэв. 
  3. Сургалтын төлбөрийг Онлайнаар төлж байгаа тохиолдолд дараах зааврыг дагаарай. 
  4. Гүйлгээний утга дээр: ST оюутны код /B англиар/, оюутны овог, нэр, регистрийг кирилл үсгээр, гар утасны дугаараа бичнэ.
  5. Гүйлгээний утгыг зөв бичсэн тохиолдолд та шөнө, өдөр, амралтын өдөр алинд ч шууд СИСТЕМд Хичээл сонголт-2 хийх шууд ИДЭВХЖДЭГ болно. Гүйлгээний утгыг системд автоматаар шууд орохоор бичээгүй бол бүрэлдэхүүн сургуулийнхаа Сургалтын алба, Санхүүгийн албанд ажлын цагаар хандана.

May be an image of blueprint and text 

Зөвлөх багш

  1. 2024.8.19-31-ны хооронд ЗӨВЛӨХ БАГШ нар шинэ оюутнуудад Хичээл сонголт, сургалтын бусад үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгнө.

Хичээлийн жил

  1. 2024.8.19-23 Кредит шууд тооцох шалгалтын бүртгэл хийгдэнэ.
  2. ШУТИС-ын 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирал 2024.08.26-оос 2024.12.13-ныг хүртэл 16 долоо хоног хичээллэнэ.