GEOMINE -2024 international conference амжилттай зохион байгуулагдлаа.
binderya@must.edu.mn
GEOMINE -2024 international conference
ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд Геологи, уул уурхайн сургуулиас санаачлан зохион байгуулсан GEOMINE-2024 олон улсын хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үеэр сургуулийн удирдлагууд олон улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай дараах чиглэлээр хамтран ажиллах бодит шийдэлд хүрсэн байна. Үүнд:
  • Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Хамтарсан судалгааны ажил эхлүүлж, багш судлаачдын ур чадварыг нэмэгдүүлэх,
  • Дараагийн олон улсын хурал зохион байгуулах, хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцож, санхүүжилтийг шийдвэрлэх гэх мэт...
Олон улсын хурлыг санаачлан эхлүүлсэн, амжилттай зохион байгуулсан захирал доктор, дэд профессор К.Хавалболотоор ахлуулсан зохион байгуулах багийн бүрэлдэхүүн болон Геологи, уул уурхайн сургуулийн нийт хамт олондоо баяр хүргэе. Дэмжин оролцсон, хамтран зохион байгуулсан дотоод гадаадын бүх байгууллага, судлаачиддаа талархал илэрхийлье.
Хурлыг санаачилсан: ГУУС-ийн захирал доктор, дэд профессор К.Хавалболот Khavka Kh
Зохион байгуулсан: ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль
Хамтран зохион байгуулагч:  Үханы Технологийн их сургууль
Хамтрагчид:  Инженер технологийн дээд боловсрол төсөл
                        Тритек
                         Кореа их сургууль
Ивээн тэтгэгч:
                         Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
                         Бадрах Энержи
                         Эрдэнэс Таван Толгой
                          Мэйжор дриллинг Монголиа
                          МН Жоин
                          Тэлсэн ресурс
                          Бласт
                          Гэрэлт-Очирваань
                          Гложекс
                          Терра Энержи