"УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ, ГЕОДЕЗИ, МАРКШЕЙДЕР" сэдэвт уул уурхайн салбарын инженер, техникийн ажилтан, эрдэмтэн судлаач, профессор, багш нарын ЭШ-ний 52-р бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
binderya@must.edu.mn

"УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ, ГЕОДЕЗИ, МАРКШЕЙДЕР" сэдэвт уул уурхайн салбарын инженер, техникийн ажилтан,эрдэмтэн судлаач, профессор, багш нарын ЭШ-ний 52-р бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

     Уул уурхайн салбарын инженер, техникийн ажилтан, эрдэмтэн судлаач, профессор, багш нарт зориулан зохион байгуулагддаг энэ удаагийн хурлыг 2024 оны 11-р сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд инженер, техникийн ажилтан, эрдэмтэн судлаач, профессор, багш нарын салбарын хэмжээнд хэрэгжиж буюу төслийн хэрэгжилт, судалгааны ажлын үр дүн, ажлын онцлогийг илтгэсэн технологийн шинэ дэвшил, арга аргачлал, уурхайн технологи, эдийн засаг, экологи, геодези, маркшейдерийн судалгааны чиглэлүүдээр илтгэл хэлэлцүүллээ. (зураг - 1).

       Хурал нь салбарын мэргэжилтэн, судлаачдад мэдлэг, мэдээлэл түгээх, сурталчлах, болон дээрх сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг хөндөж, түүнд шийдэл гаргахад салбарын туршлагатай мэргэжилтэн, профессор багш нар, мэргэжил нэгтнгүүдтэй санал бодоллоо хуваалцах, ээдрээтэй асуудлыг хэлэлцүүлэх, цаашид эрдэм шинжилгээний судалгааны ажлын чиг хандлагыг тодруулах зэрэгт ач холбогдолтой.

52-р ЭШ-ний бага хурлын оролцогсод

ГУУС, Уурхайн технологийн салбар