“Эрдэнэт үйлдвэр” ХХК-нийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 40 жилийн ойн баярын хүрээнд хийсэн ажлын нэгээхэн хэсэг нь “Эрдмийн баяр-эрдэмтний өдөр” байлаа.
Энэ удаагийн “Эрдмийн баяр-эрдэмтний өдөр”-т тав дахь хүндэт зочноор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн салбарын Уурхайн машин тоног төхөөрөмжийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), Ц.Нанзад багшийг бид хоймортоо залсан юм.
Энэ ажлын хүрээнд профессор Ц.Нанзадын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, ажил амьдралын тухай хөрөг нэвтрүүлэг бэлтгэн, мөн судалгааны ажлын дээжээс нэг сэдэвт бүтээл, шавь нар болон хамтран ажилладаг найз нөхдийнх нь дурсамж сэтгэгдэлээс бүрдсэн нийтлэлүүдийг хэвлүүлэн олны хүртээл болгов.
Профессор Ц.Нанзад таны цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.
Эрдэнэтийн Технологийн сургуулийн эрдмийн зөвлөл
ШУТИС. ГУУС. Уул уурхайн тэнхим
ШУТИС-ийн Ашигт малтмал, баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш А.Буянжаргал
ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАЙЛАН
‘’Бадрах Энержи" компани газар доор уусган олборлох технологийн талаарх эхний цуврал лекц, семинараа амжилттай зохион байгуулж дууслаа
ГУУС-ийн оюутнууд "Монгол Инженер-2024"-ийн CAD/CAE/CAM олимпиадад амжилттай оролцлоо.