Манай эх оронд газрын тосыг анх Дорноговийн Зүүнбаянгийн 1-р цооног (хожмоо маршал Х.Чойбалсангийн гэх болсон, уг цооногийг өрөмдөхөд ашиглаж байсан цамхаг одоо Зүүнбаян тосгонд дурсгалын байгууламж байдлаар суурлигдсан байдаг)-оос олборлож эхэлсэн 1949-9-9-ний өдрөөс хойш нэгэн жараннэмээд бас 6 жилийн дараа буюу энэ 2015-9-9-ний бэлэгт сайн өдөр Монголын газрын тосны ахмад мэргэжилтэн, манай эх оронд Аж үйлдвэрийн, түүний дотор Газрын тосны салбарыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ирсэн нам төрийн зүтгэлтэн Д.Мужаан энэ чиглэлийн мэргэжилтэн, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарал тавьж, санаачлага гарган өөрийн ашиглаж байсан газрын тосны мэргэжлийн ном зохиол, материалууд болох нийт 80 номыг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарын оюутнуудын сургалтанд зориулан бэлэглэв. ШУТИС-ийн ГУУС-ийн захирлын зөвлөл, МГТИН-ээс мэргэжлийн оюутнуудын сургалтанд зориулж ном бэлэглэсэндД.Мужаан гуайд талархал илэрхийлж, батламж гардуулж, түүнд эрүүл саруул, аз жаргалтай байж, улам ихийг бүтээж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэв. Мөн тэртээ 1963 онд ОХУ-ын Москва хот дахь И.М.Губкиний нэрэмжит Газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийг (одоогийн нэрээр)Газрын тос боловсруулалтын мэргэжлээр дүүргэсэн ахмад мэргэжилтэн Д.Мужааныг Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг (МГТИН)-ийн Хүндэт гишүүнээр өргөмжлөв.
Газрын тосны ахмад инженер Д.Мужаанд ШУТИС-ийн ГУУС-ийн захирал Б.Чинзориг
талархлын батламж гардуулав.
Газрын тосны ахмад инженер Д.Мужаан өөрийн мэргэжлийн 80 гаруй ном сурах бичгийг бэлэглэж, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн багш, оюутнуудад лекц уншиж, зөвлөлгөө өгөв.
Газрын тосны ахмад инженер Д.Мужаан ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, Олон улсын ГТИН-ийн гишүүн, МГТИН-ийн Гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав нар Газрын тосны инженерийн багш, оюутнуудын хамт
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES