“ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ-2015” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.
ganbii

Танан Импекс” ХХК нь ШУТИС-ийн ГУУС, Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоотой хамтран оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарч ажиллах зорилготойгоор өөрийн компанийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг хурал нь уламжлал болон зохиогдсоор 13 дахь удаагаа болж өрөмдлөг, газрын тос, уул уурхай, гидрогеологийн мэргэжлийн оюутнууд зонхилон оролцов.  

Энэ удаагийн хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын оюутан Б.Энхбат, Б.Хулан нарын (удирдагч багш, магистр Д.Ганлхагва) “Багануурын уурхайн газар доорхи усны шүүрэлтийг зогсоох, түүнийг шийдвэрлэх” сэдэвт илтгэл 1-р байр, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутан Э.Батсүрэнгийн  (удирдагч багш, доктор Д.Ундармаа) “Шатдаг занарыг боловсруулах технологийн судалгаа” сэдэвт илтгэл 2-р байр, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутан Б.Хосжаргал, Л.Түвшинсанаа нарын (удирдагч багш доктор, профессор Л.Төвхөө) “Алтны шороон ордын цохилтот өрөмдлөгийн техникийн шинэчлэл” сэдэвт илтгэл 3-р байрыг тус тус эзэллээ.

“Оюунлаг ирээдүй-2015” эрдэм шинжилгээний хурлын шагналт 1-р байрын  эзэд.

Оюутан Б.Энхбат, Б.Хулан (ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар)

“Оюунлаг ирээдүй-2015” эрдэм шинжилгээний хурлын шагналт 2,3-р байрын  эзэд.

Оюутан Э.Батсүрэн, Б.Хосжаргал, Л.Түвшинсанаа (ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар)

“Оюунлаг ирээдүй-2015” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид

“Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутнууд, эрдэмтэн багш нар болон уг хурлыг хамтран зохион байгуулалцсан “Танан импекс”ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Өрөмдлөгийн Холбооны ажлын алба