C.ME310 кодтой хичээл сонгосон бүх оюутануудын бие даалтын зааварчилгаа
ganbii

C.ME310 кодтой хичээл сонгосон  бүх оюутануудын бие даалтын зааварчилгаа

Энэ хичээлийн бие даалтын зорилго нь тухайн оюутан, сургууль төгсөх дипломын төслийн ажлыг бүрэн хэмжээгээр сурсан байхад оршино. Тиймдээ ч бие даалтын ажлыг дүгнэх оноо 40 байдаг. Оюутан ямар нэгэн зардал гаргахгүйгээр бие даалтын ажлуудыг 2016 оны 3-р сарын 12-наас 2016 оны 4-р сарын 12-ныг дуустал зөвхөн электрон шуудангаар BOyunchimeg@must.edu.mn хаягаар хүлээн авна. Бие даалтын ажлыг авахдаа оюутан багшид дээрхи хаягаар майл явуулсаны дараа таны хаягаар оюутан тус бүрт файл хэлбэрээр илгээнэ. Бие даалтын ажлуудад:

  1. Техник эдийн засгийн үндэслэлийн тооцоог Excel дээр хийж файл хэлбэрээр илгээсний дараа хөдөлмөр зарцуулалын норм авах болно.
  2. Техник эдийн засгийн үндэслэл дээр тооцоолсон нийт төсөв. (Excel дээр хийж файл)
  3. Илтгэлийг PowerPoint дээр (10-15слайд) бэлтгэнэ. Үүнд:
    • Тухайн ажил хийх үндэслэл
    • Ажлын зорилго
    • Байршил
    • Судалгааны түүх
    • Өмнөх үе шатны ажлын үр дүн тодорхой харагдаж байх ажлын талбайн зураг, зүсэлт, геофизикийн зураг заавал байна.
    • Ажлын талбай дээр төлөвлөсөн ажлууд
    • Төлөвлөсөн ажлын зүсэлтүүд
    • Дээжлэлтүүд
    • Төсвийн ажлын үр дүн
    • Дүгнэлт

Анхааруулга:

  •  Оюутануудын бие даалтын ажлуудыг шалгаж хариу өгдөг тул бие даалтын ажлуудыг яг хугацаандаа авна. Ямар нэгэн шалтгаанаар хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй. Жишээ нь хугацаандаа илгээсэн ч гэсэн хаягаа буруу бичсэн гэх мэт.
  • Оюутан өөрийн хаяг, нэр, кодоо ойлгомжтой бичсэн байна.
  • Exсel дээр хийсэн тооцоог шалгасны дараа таны хаягаар илтгэл бэлтгэх тухай мэдэгдэнэ.
  • Оюутан илтгэлээ тавьж танилцуулсаны дараа бие даалт тооцогдох болно.
  • Асууж лавлах зүйл гарвал хичээлийн цаг, дээрхи хаягаар захидал илгээж болох ба бүх норм, нормчлолыг файл хэлбэрээр илгээсэн болно.

Зааварчилгаа өгсөн Багш Б.Оюунчимэг​

6 оны 3-р сарын 07ны өдөр