Геологи, Уул Уурхайн Сургуулийн багш, оюутан “Эврика-2015” хурлын Газарзүй-Геологийн салбар хуралдаанд тэргүүлэв
ganbii

Монголын Залуучуудын Холбооны “Эврика” залуу багш,  оюутны эрдэм шинжилгээний их хурал 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн хуралдаан эдийн засгийн, бизнесийн, техник технологийн, мэдээллийн технологийн ба нийгмийн ухааны, хууль эрх зүйн, газарзүй геологийн, экологи хөдөө аж ахуйн, байгалийн ухааны салбар /физик, математик, хими/, анагаах ухааны гэсэн 9 салбарын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаас Газарзүй, геологийн салбар хуралдаан өнөөдөр буюу 04 сарын 02-ны өдрийн үдээс өмнө амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Салбар хуралдаанд оюутны 1-р байрт ШУТИС, ГУУС-ийн Геологи мэргэжлийн 4-р курсын оюутан Г.Энэрэл “Зүүн өмнөд Монголын (Шинэхудаг формац) нуурын хурдсын үешлийн шинжилгээ: дунд цэрдийн "хүлэмжийн хийн" дулаарлын жилийн, арван жилийн хэмжээний эртний цаг уурын өөрчлөлтийн сэргээн босголт” сэдэвт илтгэлээрээ, харин салбар хуралдааны шилдэг багшаар ШУТИС, ГУУС-ийн ахлах багш, доктор Ө.Бүрэнжаргал хоёр дахь жилдээ тэргүүллээ.  

“Эврика” эрдэм шинжилгээний их хурлын нэгдсэн хуралдаан Төрийн ордны их танхимд 04-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, салбар тус бүрээс шалгарсан шилдэг илтгэгчид оролцоно.

Тэргүүлсэн залуу багш,  оюутандаа баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.