ШУТИС, ГУУС ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БҮХИЙ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО.
ganbii

АББ Групп нь ШУТИС-ийн ГУУС-д орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 250 сая төгрөгийн лабораторийг хандивлах ёслолын арга хэмжээ болон АББ Группын жил болгон зарладаг тэтгэлэгт хөтөлбөрийн эздэд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлийг гардуулж өгөх арга хэмжээ болж өнгөрлөө.

Лабораторийг нээлт

АББ Группын нэрэмжит “ЦАХИЛГААН ХӨТЛҮҮР, АВТОМАТЖУУЛАЛТ”ын энэхүү лабораторийг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах боломжтой болохоос гадна Монгол улсын уул уурхайн эрчим хүчний салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох болно. Тус лабораторид Монгол улсын уул уурхайн компаниудын хэрэгцээнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм.

Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт лаборатори

АББ Групп жил болгон нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгааны инженер мэргэжлээр сурч байгаа 1-2 оюутанг шалгаруулан бүтэн жилийн сургалтын төлбөр, зарим тохиолдолд 2 жил хүртэлх тэтгэлгийг олгодог юм. Энэ жил АББ Групп хамрах хүрээгээ тэлж Геологи уул уурхайн сургуулийн Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг хамруулж 3 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо.

Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт-IV  оюутан Х.Худабай АВВ-н бүтэн жилийн тэтгэлэг гардаж авлаа.

Энэхүү лабораториуд болон тэтгэлгийг гардуулснаар АББ Групп энэ жил нийт 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголын боловсролын салбарт хийлээ. Энэ нь Монголын боловсролын салбарт хувийн хэвшлийн байгууллагаас хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлсэнээрээ хамгийн томд тооцогдох юм.

Дээрх төслүүдийг дэмжиж, хамтран ажилласан Бямбадорж захиралтай МонХорус Интернэшнл ХХК, Батхүрэл захиралтай Бодит Чадал ХХК-ний хамт олныг онцолж талархал илэрхийлье. АББ Группын албан ёсны дистрибьюторуудын туслалцаа, хүн хүч, дэмжлэггүйгээр энэ төслүүд биелэлээ олоход хүндрэлтэй байх байсан юм.

Лабораторийн нээлтийн үеэр АВВ-н бөмбөрийн хэмнэл