“Геодези-2016” улсын анхдугаар олимпиадыг Геодезийн салбараас 2016 оны 10 сарын 29-нд их, дээд сургуулиудын мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд 2 түвшинд зохион байгууллаа. Олимпиадын I түвшинд “Геодези” мэргэжлийн ангийн 2-р курсын болон геодезийн хичээл судалж байгаа Газар зохион байгуулалт, Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, Автозамын инженер мэргэжлээр суралцаж байгаа мэргэжлийн бус ангийн оюутнууд оролцлоо. Энэ түвшинд ШУТИС, ХААИС, Техник, Технологийн дээд сургууль, Техник, Технологийн дээд сургуулийн Монгол Коосэн ахлах сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургуулиудын 6 хүний бүрэлдхүүнтэй нийт 8 баг оролцсон. Үүнд:
Эдгээр багууд нь геодезийн онолын мэдлэгийн асуулт хариултын тэмцээн, багаж төвлөрүүлэлт, өнцөг хэмжилтийн тэмцээн, багийн ахлагч нарын дундах тэмцээн, “Геодези зураг зүйн үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” сэдэвт гэрийн даалгаврын тэмцээнд мэргэжлийн ур чадвар, онол практикийн мэдлэгээрээ уралдаж, авхаамж самбаагаа сорилоо.
Тэргүүн байрыг ШУТИС-ийн ГУУС-ийн “Геодези” баг, дэд байрыг ХААИС-ийн “Амжилт” баг, 3-р байрыг ИЗОУИС-ийн “Инженер” баг эзэллээ.
Олимпиадын II түвшинд “Геодезийн” болон Газар зохион байгуулалт ангийн 3 ба 4-р курсын оюутнууд оролцлоо. Энэ түвшинд ШУТИС, ХААИС, МҮИС-ийн 6 хүний бүрэлдхүүнтэй нийт 8 баг оролцсон. Үүнд:
Эдгээр багууд нь геодезийн онолын мэдлэгийн асуулт хариултын тэмцээн, багийн ахлагч нарын дундах тэмцээн, “Өөрсдийн сургуулийн орчины эдэлбэр газрын 1:500 том мастшабын байр зүйн дэвсгэр зургийг 3 хэмжээсээр үйлдэх” сэдэвт гэрийн даалгаврын тэмцээнд мэргэжлийн ур чадвар, онол практикийн мэдлэгээрээ уралдаж, авхаамж самбаагаа сорьж, тэргүүн байрыг ГУУС-ийн Геодезийн 3-р курсын “Evolution”, дэд байрыг Геодезийн 4-р курсын “Base” баг, 3-р байрыг Геодезийн 4-р курсын “Тулах цэг” баг эзэллээ.
Олимпиадын шүүгчдийн комиссын даргаар Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын Геодезийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Д. Мөнхцэцэг, гишүүдэд: ГУУС-ийн Геодезийн салбарын эрхлэгч Д. Оюунцэцэг, “Бориг тэс “ ХХК-ийн захирал Ч. Ядмаа, МГЗЗФ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д. Даваажаргал, Б. Дамдинбазар нар оролцлоо.
Зураг 1. “Геодези-2016” олимпиадыг нээж, ГУУС-ийн Геодезийн салбарын эрхлэгч Д. Оюунцэцэг үг хэллээ.
Зураг 2. Багууд даалгаврын гүйцэтгэлийг шалгуулж байгаа байдал
Зураг 3. Багаа удирдаж оролцсон их дээд сургуулийн багш нар
Зураг 4. Багууд даалгавар гүйцэтгэж, шүүгчид болон багш нар хяналт тавьж байна.
Зураг 5. I түвшинд оролцсон багууд
Зураг 5. II түвшинд оролцсон багууд
Зураг 6. Тэргүүн байрыг эзэлсэн ШУТИС-ийн ГУУС-ийн “Геодези” багийн гишүүдэд шагнал гардуулж байна.
Зураг 7. Дэд байр эзэлсэн ХААИС-ийн “Амжилт” багийн гишүүдэд шагнал гардуулж байна.
Зураг 8. 3-р байрыг эзэлсэн ИЗОУИС-ийн “Инженер” багийн гишүүдэд шагнал гардуулж байна.
Зураг 9. II түвшинд 1-р байрыг эзэлсэн Геодезийн 3-р курсын “Evolution” баг
Зураг 10. II түвшинд 2-р байрыг эзэлсэн Геодезийн 4-р курсын “Base” баг
Хэрлэнгийн геологийн олон улсын экспетицийн 50 жилийн ойн нэрэмжит “Төв азийн геологи ашигт малтмалын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний ХХII бага хурал амжилттай зохион байгуулав
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой