Болор толь програм
ganbii

ГУУС нь кирил монголоор бичсэн бичиг баримтыналдааг шалгадаг Болор толь    програмыг худалдан авсан тул ном, сэтгүүл хэвлүүлэх багш нар номныхоо алдаа дүрмийг  шалгуулах боломжтой. Уг програм Эрдэм шинжилгээ  инноваци  хариуцсан ажилтан А.Тэмүүлэнгийн компьютер дээр суусан байгаа.

Болор алдаа шалгуур нь:

  • Монгол хэлний хэл шинжлэлийн мэдлэг, судалгаанд суурилж, үг зүйн хувиллын дүрмийн бүх боломжийг агуулсан.
  • 40 сая гаруй үүсмэл үгийн хүчин чадалтай.
  • Хэрэглэгч өөрийнхөө хувийн үгийн санг үүсгэх боломжтой.
  • Microsoft Word,Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллана.
  • Бичвэр хуучин кодчлол агуулж байвал таньж хөрвүүлэхийг санал болгоно.
  • Хуучин кодчлол бүхий бичвэрийг юникод руу хөрвүүлнэ.гэх мэт олон давуу талтай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://spell.bolorsoft.com

Худалдан авах хаяг: http://buy.bolorsoft.com