“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг e-mongolia системээр бүртгэнэ
t_bindee@yahoo.com

          Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын зорилго оршдог.

            2021-2022 оны хичээлийн жилийн хувьд E-Mongolia  системээр 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 10-ны хооронд цахимаар бүртгэл явагдана.

       Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • 2022 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 18 нас хүрсэн байх.

  • Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.

  • 1-р курсийн оюутан байх.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА