ГУУС-ИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХУРАЛ
binderya@must.edu.mn

2022 оны 3-р сарын сарын 18-ны өдөр ГУУС-ийн бакалавр оюутны Эрдэм Шинжилгээний нэгдсэн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурал нь  хичээлийн жилийн хаврын улиралд уламжлал болон зохион байгуулагддаг билээ. Хурлыг ГУУС-ийн захирал доктор (PhD), дэд профессор К.Хавалболот болон “Гэрэлт-Очирваань” ХХК-ны захирал И.Мөнх-Од нээж үг хэллээ. Хурлыг ГУУС-ийн ЭНбДарга доктор (PhD), дэд профессор П.Нарантуяа удирдан явууллаа. Хурлыг “Гэрэлт-Очирваань” ХХК ивээн тэтгэн хамтран ажилласан бөгөөд, тус компанийн ТУЗ-ийн дарга П.Будрагчаа оролцсон.

ЭШХ-ын үеэр, илтгэл хэлэлцүүлж буй байдал

Тус хурлаар салбартаа шалгарсан шилдэг 10 оюутны илтгэл, өгүүлэл хэлэлцэгдсэн бөгөөд сургалтаар олж авсан онол, практикийн мэдлэгээ бататгах, судалгаа шинжилгээний ажлын шинэ арга, барилд суралцах, бусадтай мэдээлэл, туршлага солилцсон сайхан хурал болж өнгөрлөө.

Тус хурлаар шүүгч багш нараас хамгийн өндөр оноо авсан Геологи-гидрогеологийн салбарын 4-р курсийн оюутан Б.Тулгабат “Дулаан уулын ураны ордын гидрогеохимийн судалгаа” сэдэвт; мөн тус салбарын 4-р курсийн оюутан Ц.Долгорсүрэн “Өмнөговь, Бортээг дүүргийн геологийн тогтоц, биостратиграфийн судалгаа” сэдэвт; Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбарын 4-р курсийн оюутан А.Эрдэнэбаяр, Г.Дуламсүрэн “Ухаа худаг-ийн коксжих нүүрсний флотацын процессын үр дүнг сайжруулах технологийн судалгаа”сэдэвт илтгэлүүд 1, 2, 3-р байрыг тус тус эзэлсэн бол Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбарын 4-р курсийн оюутнууд болох Г.Билгүүтэй, Э.Өсөхбаяр, Б.Өлзийхишиг, Б.Мөнхжаргал нарын “Зөөврийн лабораторийн зохион бүтээх төсөл” сэдэвт оюутны бүтээл тусгай байрын шагнал хүртсэн байна. Дээрх шалгарсан, илтгэл бүтээлийг цааш ШУТИС-ийн бакалавр оюутны “Эрдмийн чуулган XXI”-д оролцуулах болно.

ЭШХ-ын ажилласан шүүгч нарын бүрэлдэхүүн

ЭШХ-д оролцогсод

Хуралд оролцсон нийт оюутнууд, удирдсан багш нартаа цаашдын сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

  ГУУС-ийн ЭША