Газрын тос, өрөмдлөгийн салбар

Бидний зорилго:

Монгол орны хатуу ашигт малтмал, ус, уламжлалт ба уламжлалт бус газрын тос, хий, инженер-геологийн болон техникийн зориулалттай цооног  өрөмдлөг, уламжлалт ба уламжлалт бус эх үүсвэрүүдийн олборлолт, газрын тос, бүтээгдэхүүн, хийн боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, хангамжийн чиглэлээр дэлхийн түвшний шинэ техник, дэвшилтэт технологийг эх орондоо  нэвтрүүлэх, хөгжүүлэх чадвартай, багаар ажиллах, багаар ажиллах, шүүмжлэлтэй сэтгэлгээтэй, шийдвэр гаргах ур чадварыг эзэмшсэн, инновацилаг, дэлхийн хэмжээнд ажиллах, насан туршийн боловсролыг хөгжүүлдэг, дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх 

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэл:

Уламжлалт ба уламжлалт бус тос, хий, тэдгээрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлт, хэрэглээнд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэвшилтэт техник, технологи инновацийн судалгааг хөгжүүлнэ.

Танилцуулга:
Газрын тос, өрөмдлөгийн салбар нь 1979 оноос өрөмдлөгийн инженер, 1991 оноос газрын тосны инженерийг дотооддоо бэлтгэх болсон. Анхны элсэлтээ авч эхэлснээс хойш өрөмдлөгийн чиглэлээр 60 удаагийн төгсөлт хийж  өрөмдлөгийн инженерээр 481,  газрын тосны мэргэжлээр  167 удаагийн төгсөлт хийж газрын тосны чиглэлээр 1300 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Улмаар 2005 оноос “Хийн дамжуулалт, ханамж” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж, 108 хийн инженерийг бэлтгэсэн. Мөн 1997-2003 онуудад Газрын тосны боловсруулалт мэргэжлээр 61 инженер бэлтгэсэн. Хугацааны туршид нийтдээ 2000 гаруй инженерийг бэлтгэн гаргажээ. 
Салбарт одоо 8 багш, 3 ажилтан нийт 11 хүн ажиллаж байгаа бөгөөд хичээлийн 1 лаборатори, 4 кабинет, 1 сургалтын полигонтой болно.  Тус салбар нь одоогоор “Өрөмдлөгийн инженерчлэл”, “Газрын тосны инженерчлэл”, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл”, “Хийн инженерчлэл” хөтөлбөрөөр бакалавр, “Өрөмдлөгийн инженерчлэл”, “Газрын тосны инженерчлэл”, “Хийн инженерчлэл”, хөтөлбөрөөр судлаач болон мэргэжлийн магистр, “Өрөмдлөгийн инженерчлэл”, “Газрын тосны инженерчлэл”, “Хийн инженерчлэл” хөтөлбөрөөр докторын түвшний сургалтуудыг тус тус явуулж байна.
Хөтөлбөрүүд:
Бакалавр:
  1. 072405 Өрөмдлөгийн инженерчлэл
  2. 072406 Газрын тосны инженерчлэл
  3. 072407 Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл
  4. 072408 Хийн инженерчлэл
Магистр (судлаач, мэргэжлийн):
  1. E072405 Өрөмдлөгийн инженерчлэл
  2. E072406 Газрын тосны инженерчлэл
  3. E07240402 Хийн инженерчлэл
Доктор:
  1. F072405 Өрөмдлөгийн инженерчлэл
  2. F072406 Газрын тосны инженерчлэл
  3. F07240402 Хийн инженерчлэл
Багшлах бүрэлдэхүүнийн танилцуулга:
 
Овог нэр:
Магсарын Оюунтөгс 
Албан тушаал:
Салбарын эрхлэгч 
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (PhD), дэд профессор
Мэргэжил:
Газрын тос, хийн аж үйлдвэрийн инженер-эдийн засагч 
Судалгааны чиглэл:
Газрын тос, хий, тэдгээрийн бүтээгдэхүүний хангамжийн асуудал, Газрын тосны салбарын их өгөгдлийн боловсруулалт, эдийн засаг-математик загварчлал, Нүүрсустөрөгчдийн эдийн засаг  
Холбоо барих
 
 
Овог нэр:
Самбуугийн Гантөмөр 
Албан тушаал:
Профессор
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (PhD), дэд профессор
Мэргэжил:
Газрын тос, хийн барилга байгууламж 
Судалгааны чиглэл:
Газрын тосны салбарын экологи 
Холбоо барих
 
 
Овог нэр:
Ванганжалын Алимаа 
Албан тушаал:
Дэд профессор
Эрдмийн зэрэг, цол: 
Доктор (PhD), дэд профессор
Мэргэжил:
Химийн инженер-технологич 
Судалгааны чиглэл:
Газрын тос, хийн шинж чанар, Газрын тосны геохими 
Газрын тос, хийн боловсруулалт, Газрын тос, хийн бүтээгдэхүүний шинж чанарын судалгаа, Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Газрын тос, бүтээгдэхүүний лаборатори, Байгаль орчин, экологи, мониторинг  
Холбоо барих
 
Овог нэр:
Даваагийн Ундармаа 
Албан тушаал:
Дэд профессор
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (PhD), дэд профессор
Мэргэжил:
Газрын тосны өрөмдлөг, олборлолт 
Судалгааны чиглэл:
Өрөмдлөгийн технологи, өрөмдлөгийн угаалгын шингэний шинж чанар
Холбоо барих
 
Овог нэр
Буянбатын Наранцэцэг 
Албан тушаал:
Дэд профессор
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (PhD), дэд профессор
Мэргэжил:
Нефть, хийн боловсруулалтын технологич 
Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
Судалгааны чиглэл:
Далайн гүний хөрсний физик шинж чанарт шаврын үзүүлэх нөлөөллийн судалгаа, Хийн гидратын эрэл хайгуул, Нүүрсний давхаргын метан хий 
Холбоо барих
 
Овог нэр
Амаржаргалын Баасанжаргал
Албан тушаал:
Ахлах багш
Эрдмийн зэрэг, цол:
Доктор (PhD), дэд профессор
Мэргэжил:
Газрын тос хий хадгалалт, тээвэрлэлт 
Судалгааны чиглэл:
Газрын доор, түүний дотор цэвдэг хурдасд ууршимтгай шатахуун, ШХТ-ийг хадгалах явцад гарах чанарын өөрчлөлтийг тогтоох
Холбоо барих
 
Овог нэр
Сэрээнэнгийн Сийлэгмаа 
Албан тушаал:
Ахлах багш 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт 
Судалгааны чиглэл:
Газрын тос, бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааны оновчлол
Холбоо барих
 
Овог нэр
Цоодолын Удвалхорлоо
Албан тушаал:
Багш 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Газрын тосны өрөмдлөг, олборлолт 
Судалгааны чиглэл:
Геологи техникийн хүндрэлтэй нөхцөлд угаалгын шингэний оновчтой жор боловсруулах, өрөмдлөгийн техник, технологийн оновчтой хослолыг тогтоох 
Холбоо барих
 
Овог нэр
Дашбалжирын Ууганбаяр 
Албан тушаал:
Сургалтын мастер 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Газрын тосны өрөмдлөг  
Судалгааны чиглэл:
Өрөмдлөгийн технологи, өрөмдлөгийн цооног цементлэлт 
Холбоо барих
 
Овог нэр
Бат-Очирын Сувд-эрдэнэ 
Албан тушаал:
Сургалтын мастер 
Эрдмийн зэрэг, цол:
Магистр 
Мэргэжил:
Газрын тосны өрөмдлөг, менежмент
Судалгааны чиглэл:
Газрын тосны өрөмдлөг, менежмент
Холбоо барих
 
Овог нэр
Дамдины Цэцэгмаа
Албан тушаал:
Сургалтын дадлагын полигоны менежер 
Эрдмийн зэрэг, цол:
Бакалавр
Мэргэжил:
Нягтлан бодогч 
Холбоо барих

 

Холбоо барих:  Газрын тос, өрөмдлөгийн салбар 
Утас: (976-11) 324590, дотуур утас 2216, +976-99117420
И-мэйл: Oyuntugs@must.edu.mn
Холбоотой цэсүүд