ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Уулын ажлын чанарын удирдлагын тогтолцоог хангах ил болон далд уурхайн маркшейдерийн ажлуудыг гүйцэтгэх чадвартай мэргэжилтэнг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТУУД-PEOS:
- Инженерийн суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн боловсрол эзэмшиж, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллах сэтгэл зүйн бэлтгэл, хариуцлага сахилгыг дээдлэх, мэргэжлийн ёс зүйтэй удирдах албан тушаалд ажиллах хувь хүн болон төлөвшинө.
- Цаг хугацаа, орон зайн мэдрэмж сайтай, хариуцлагаа ухамсарлах, нягт нямбай ажиллах чадвартай байхаас гадна мэргэжлийн хувьд тооцоолон бодох, график зураг үйлдэх, орчин үеийн техник багаж хэрэгсэл болон программ хангамжуудыг ашиглах, хэмжилт-боловсруулалт-зураглал, төлөвлөлт, судалгаа хийх чадвартай уул уурхайн маркшейдер инженер, мэргэжилтэн бэлтгэгдэнэ.
- Уул уурхайн үйлдвэрлэлийг удирдан хөтлөн явуулах инженер болохоос гадна гүйцэтгэх шатны ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах, баг хамт олныг удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг эзэмшинэ.
- Уул уурхайн бүхий л төрлийн үйлдвэрлэл төдийгүй зураг төсөл, эрдэм шинжилгээний байгууллага, төр, нийгэм эдийн засгийн бүхий л шатанд ажиллах чадвартай түүнчлэн ахисан түвшний сургалтанд хамрагдах бэлтгэлийг хангасан инженерийн чадварыг эзэмшинэ.
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД-PLOS:
МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР
A.1. Дээд боловсролын болон инженерийн суурь мэдлэг эзэмших
A.2. Уул уурхайн үйлдвэрлэл болон маркшейдерийн ажлын суурь мэдлэг эзэмших
A.3. Уул уурхайн үйлдвэрлэлийн бүхий л үе шатны маркшейдерийн хэмжилт, зураглал, тооцоо хийх
B.1.Маркшейдерийн ажилд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжүүдийг судлах, тэдгээрийг практикт хэрэглэн асуудал шийдвэрлэх
B.2. Газрын хэвлийн геометр, орд газрын үйлдвэрлэлийн нөөцийн тооцоо, геометр зүй тогтлын судалгаа, чулуулгийн шилжилт хөдөлгөөн, квалиметрийн судалгаа хийх, судалгааны үр дүнг гарган практикт ашиглах
B.3.Уул уурхайн маркшейдерийн бүхий л ажлыг системтэйгээр төлөвлөх, зохион байгуулах
B.4.Хатуу, зөөлөн ур чадваруудыг эзэмшсэн мэргэжилтэн байх
B.5.Мэргэжлийн түвшний мэдлэг, ёс зүйтэй мэргэжилтэн байх
C.1. Багаар ажиллах чадвартай байх
C.2. Харилцааны чадвартай бай
C.3. Гадаад хэлээр харилцах чадвар
D.1. Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэмд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
D.2. Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
D.3. Аливааг бүтээхийн тулд шинэ санаа гаргах чадвар
D.4. Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвар
D.5. Шинэ санааг хэрэгжүүлэх чадвар
D.6. Бий болсон үр дүн хэрэглэх, үнэлэх чадвар
D.7. Манлайлах чадвар
D.8. Интерпренер чадвар
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ ГОЛ АЖЛЫН БАЙРУУД:
-
Төр захиргааны байгууллага (Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, )
-
Их дээд сургууль (Гадаад дотоодын, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль)
-
Эрдэм шинжилгээний байгууллага (Уул уурхайн хүрээлэн)
-
Уул уурхайн үйлдвэр, компани
-
(RioTinto, Оюу толгой ХХК,
-
Эрдэнэс Монгол ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК,
-
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ – Эрдэнэтийн овоо зэс молибдены хүдрийн ил уурхай
-
Багануур ХК – Багануурын нүүрсний ил уурхай,
-
Шивээ-Овоо ХК - Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхай,
-
Шарын гол ХК – Шарын голын нүүрсний ил уурхай,
-
Монголросцветмет ТӨҮГ-Бор-Өндөрийн хүдрийн далд уурхай, Баргилтын төмрийн хүдрийн ил уурхай, Заамрын-Эх алтны шороон орд,
-
Болд Төмөр Ерөө гол төмрийн хүдрийн ил уурхай,
-
Бороо Голд алтны үндсэн орд- ил уурхай,
-
Энержи ресурс ХХК-Ухаа худагийн нүүрсний ил уурхай, Баруун нарангийн нүүрсний ил уурхай
-
Алтай хүдэр ХХК - Таян нуурын хүдрийн ил уурхай г.м
-