Уурхайн машин тоног төхөөрөмж - бакалаврын хөтөлбөр
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай ажиллагааны түвшин өндөр байх нөхцөлийг бүрдүүлсэн угсралт зохион байгуулалт, ашиглалт засвар үйлчилгээний менежментийг бодитойгоор төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, улмаар тэдгээрийн хийц, дизайныг өөрчлөх, шинэ техник технологи зохион бүтээх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
 
ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТУУД-PEOs:
  1. Уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлийн хөтөлбөрийн сургалтын үйлчилгээ, судалгаа шинжилгээний механизмыг бүрдүүлэх.
  2. Тус салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх.
  3. Хөтөлбөрийн сургалтын хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, хөтөлбөрийн сургалт олон хувилбартай байх нөхцөлийг бүрдүүлэн, мэдлэгт тулгуурласан эрдэм шинжилгээ, зохион бүтээх тохиромжтой орчин бий болгох.
  4. Хөтөлбөрийн сургалтын оновчтой хэлбэрийг сонгон агуулга, арга зүйг боловсруулан уул уурхайн олборлох болон баяжуулах үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн оновчтой сонголт, тэдгээрийн угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ, зохион бүтээлт болон холбогдох техник технологи, шинжлэх ухааны ололт амжилтын сүүлийн үеийн дэвшлийг өндөр түвшинд эзэмшсэн олон улсын түвшинд хүрсэн мэргэжилтэн бэлтгэх.
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД-PLOs:
  1. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженерийнн асуудлыг шийдэхэд хэрэглэх
  2. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн програм хангамжийг эзэмших, өргөн хүрээнд хэрэглэх
  3. Уул уурхайн машин тоног төхөөрөмж дээр хэмжилт, туршилт хийх, үр дүнг боловсруулах, хэрэглэх
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ ГОЛ АЖЛЫН БАЙРУУД:
  1. Ил ба далд уурхай
  2. Баяжуулах үйлдвэр
  3. Уул уурхайн машин тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниуд
  4. Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагууд
  5. Харъяалах яам, хэрэгжүүлэгч агентлагууд
https://youtu.be/efbz688nQZ0