Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй - бакалаврын хөтөлбөр
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.
 
ХӨТӨЛБӨРИЙН БОЛОВСРОЛЫН ЗОРИЛТУУД-PEOs:
  1. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журам, стандартуудыг мөрдөн ажиллах, тэдгээрийн үл нийцлийг шалгах, хянах аргачлал эзэмшиж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, багийн ажиллагааг мөрдлөг болгон удирдан зохион байгуулж, манлайлах замаар хөдөлмөрийн харилцааны хяналт, хөдөлмөрийн хяналтын бодлого, төлөвлөлтийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгжүүлэх;
  2. Онц байдлын тухай болон гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, онцгой байдлын төлөвлөлт, гамшгийн менежментийг хэрэгжүүлэх техник технологийг эзэмших, гамшгийг үнэлэх, хянах,
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг боловсруулах, аюултай ба хортой хүчин зүйлсийн эх үүсвэрийг нь танин мэдэх, ажлын байрны аюултай ба хортой хүчин зүйлсийг хэмжих, үнэлэх хими, физик, биологи, эргономикийн аргуудыг ашиглах, ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, түүний үр ашгийг үнэлэх;
  4. Хувь хүн, хамт олны эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг тогтоох, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлс, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн хамаарлыг судлах, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн үр дүнг эрүүл мэндийн стандарттай харьцуулан үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
  5. Үйлдвэрлэлийн тухайн нэг салбарын үйл ажиллагааг нь аюул осолгүй удирдах, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг арилгах, бууруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээ авах, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх;
  6. Үйлдвэрийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, ослын нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэх, анхан шатны тусламж үзүүлэх, тухайн нөхцөл, процессын явцад гарах осол гэмтлийг мөрдөн судлах;
  7. Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, ХАБЭА-н хөтөлбөрүүдийг эрсдэлийн менежментийн цогц бодлоготой нэгтгэн ажиллах;
  8. Ажлын байрны аюул, эрсдэлийн үнэлгээг тухайн нөхцөлд тохирох арга техник ашиглан гүйцэтгэх, аюулыг арилгах, бууруулахад шаардагдах стратеги хэрэгжүүлэх, эрсдэлийг арилгах, бууруулах тактик ашиглан эрсдэлийн мониторинг хийх;
  9. Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах журам, хяналт, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах, хяналт хийх, гал түймрийн үед хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх (аврах);
  10. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалтай холбогдолтой судалгаа, шинжилгээний ажилд оролцох, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хөтөлбөр боловсруулах.
  11. Ажилтан, ажил олгогчид ХАБЭА-н талаар мэдлэг мэдээлэл түгээх, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх байгууллагын соёл, ажилчдын хандлагыг бий болгох.
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮНГҮҮД-PLOs:
  1. Математикийн болон байгалийн шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх.
  2. ЗАДЛАН ШИНЖЛЭХ БА АCУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ: Аcуудлыг таних, томъёолох; Загварчлах; Үнэлгээ ба чанарын анализ хийх; Тодорхойгүй зүйлд дүн шинжилгээ хийх; Шийдэл ба зөвлөмж гаргах.
  3. ТУРШИХ, СУДЛАХ, МЭДЛЭГ БҮТЭЭХ ЧАДВАР: Таамаглал ба томъёолол гаргах; Cудалгааны хэвлэмэл ба цахим бүтээлийн хайгуул хийх; мэдээллийг зэрэглэх ангилах; Туршилтын агуулга, зорилго, бүтцийг тодорхойлох; хэмжилт хийх, өгөгдлүүд боловсруулах; Шинжилгээг таамаглах ба хамгаалах, мэдлэг бүтээх.
  4. CИCТЕМТЭЙ CЭТГЭХ ЧАДВАР: Цогцоор нь cэтгэх; Cиcтемд үүcэх нөхцөл байдал, харилцан хамаарал, хоорондын уялдааг олж харах; Дараалал тогтоох ба чухалчлах; системийн хүрээнд оновчтой шийдэл гаргах.
  5. МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР: Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх болон аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийг удирдах замаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хянах, холбогдох шинэ дэвшилтэт технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, нэвтрүүлэх; мэргэжлийн хэрэглээний програмууд ашиглах, техник хэрэгсэлтэй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дээшлүүлэх, тогтвортой хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулахтай холбогдсон судалгаа шинжилгээ гүйцэтгэх, холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, эдийн засгийн үр дүнг таамаглах мэдлэг чадвар, дадал.
  6. ЭЕРЭГ ХАНДЛАГА, CЭТГЭЛГЭЭ, ТАНИН МЭДЭХ, СУРАЛЦАХ ЧАДВАР: Тодорхойгүй зүйлд шийдвэр гаргах cанаачлага, хүcэл эрмэлзлэл; Шүүмжлэлт сэтгэлгээ; Бүтээлч cэтгэлгээ; Өөрийгөө танин мэдэх, мэдлэгийн цогц чадвар; Наcан туршдаа cуралцах чадвар; Цаг болон нөөц бололцоогоо зөв зохион байгуулах.
  7. ЁC ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЧАДВАР: Ёc зүйн хэм хэмжээг мэдэх, нийгмийн хариуцлагатай байх; Мэргэжлийн ёc зүйтэй, санаачлагатай, алcын хараатай, тэмүүлэлтэй байх; Инженерийн cалбарын цаг үетэй хөл нийлүүлэх.
  8. БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР: Үр дүнтэй баг бүрдүүлэх, гишүүдийн ажил үүргийг хуваарилах, багаа удирдах, хөгжүүлэх, манлайлах, бусад баг, хүмүүстэй харилцан ойлголцох, хамтран ажиллах.
  9. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР: Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар; Санал бодлоо илэрхийлэх, баталгаажуулах, цахим хэрэгсэл, график, схем, дүрслэл ашиглах чадвар, харилцааны стратеги, эрсдэл хүлээх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх чадвар; Гадаад хэлээр харилцах чадвар.
  10. ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЗНЕСИЙН ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ЦОГЦ ЧАДВАР: Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар; Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвар.
ТӨГСӨГЧИЙН АЖИЛЛАХ ГОЛ АЖЛЫН БАЙРУУД:
Аж үйлдвэрийн салбарын бүх байгууллагуудад (Уул уурхайн компани, барилга, хүнсний үйлдвэр, худалдааны болон тээврийн компаниуд гэх мэт)
 
https://youtu.be/Q60qgmhCuXI