Санхүүгийн алба

ГУУС-ийн шилэн данс

Санхүүгийн ажилтны чиг үүрэг 

  • Салбар, нэгжүүдээс санал авч тухайн жилийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, төсөл, гэрээт ажил, түр сургалт зэрэг төсвийн төслийн тооцоог нэгтгэн сургуулийн жилийн төсөв батлуулж мөрдөж ажиллах,
  • Санхүүгийн тайлан тэнцлийг гаргаж үнэн зөв мэдээллээр хангах,
  • Төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт, тайлагнал, нягтлан бодох бүртгэл хөтлөлтөнд хяналт тавих,
  • Гадаадын болон дотоодын ЭШ-ний төсөл, гэрээт ажлын гэрээ, түр сургалтын төсөв, гэрээ болон төсвийн зардлын гүйцэтгэлд хяналт тавих, төслийн өмч хөрөнгийг бүртгэх, хадгалах, ашиглалтанд хяналт тавих,
  • ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан багш, ажилчдын цалин, нэмэгдлийг тогтоосон хугацаанд сард 2 удаа олгох,
  • Эд хөрөнгийн талаар судалгаа хийж актлах ажлыг зохион байгуулах,
  • Байгууллага, хувь хүний авлага, өглөгийн төлбөр тооцоог бүртгэх, хянах, өр, авлагыг бууруулах, найдваргүй авлага, өр төлбөрийг захирлын зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх,
  • Шилэн дансны тухай хуулийн дагуу төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь цахим хуудсанд байршуулах,
  • Сургалтын төлбөрийн бүртгэл хөтлөлт, төлөлтөнд хяналт тавих, сургалтын төлбөрийн авлага, өр төлбөрийг барагдуулах чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан ШУТИС-ийн Санхүү төлөвлөлтийн газар, Санхүү хөрөнгө оруулалтын алба, ГУУС-ийн удирдлага, Сургалтын алба, бусад салбар нэгжүүдтэй хамтран ажиллах,
  • Анхан шатны баримт материалыг шалган НББ-д хөтлөх,
  • Санхүүгийн ажилтнуудыг мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх сургалтанд хамруулах.

 

Ахлах нягтлан бодогч - Н.Буянжаргал, Нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, Татварын мэргэшсэн зөвлөх нягтлан бодогч, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Тооцооны нягтлан бодогч - Б.Мөнхзул,  Нягтлан бодогч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Аж ахуйн нярав - Ж.ӨсөхжаргалТехнологич инженер мэргэжилтэй, Бакалаврын зэрэгтэй.

 

Холбоо барих
Санхүүгийн алба:
Утас: 11-324590-2704, 2720
Хаяг: ШУТИС хичээлийн 2-р байр, ГУУС өрөө № 219
          8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг,
          Улаанбаатар, Монгол улс
Холбоотой цэсүүд