Үйлдвэрчний эвлэл

ГУУС-ийн ҮЭХ-ны бүрэлдэхүүн

ГУУС-ийн ҮЭХ-ны бүрэлдэхүүн хэсэг: 
  •          ҮЭХ-ны  дарга Д.Ургамалсувд,
  •          ҮЭХ-ны нягтлан бодогчоор Б.Мөнхзул,
  •       ҮЭХ-ны  тэргүүлэгч гишүүнээр Б.Ганзориг, Д.Соёлмаа, П.Ариунболор, П.Лувсандагва, Б.Анхзаяа нар ажиллаж байна.
д/д
Овог нэр
Ажилладаг салбар
Хариуцдаг ажил
Зураг
1
Д.Ургамалсувд
Газрын тос, өрөмдлөгийн салбар
Хууль эрх зүй 
 
2
Б.Мөнхзул
Захиргаа
Гишүүдийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн
 
3
Б.Ганзориг
Уулын технологийн салбар
Хяналт мониторинг
4
П.Лувсандагва
Геодезийн салбар
Мэдээ, мэдээлэл
 
5
П.Ариунболор
Эрдэс баялаг инженерчлэлийн салбар
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй 
6
Б.Соёлмаа
Геологи гидрогеологийн салбар
Сургалт
 
7
Б.Анхзаяа
Захиргаа
Спортын арга хэмжээ
 

ГУУС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гшиүүн профессор багш, ажилтан, ажиллагсдын цалин хөлс, нэмэгдэл урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангахад хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршино.

Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны зорилтууд:

  1. Нийгмийн үйлчилгээг өргөтгөн сайжруулж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг ямагт дээшлүүлж байхын төлөө тууштай тэмцэж гишүүд, хөдөлмөрчдийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах.
  2. Хөдөлмөрийн харилцаатай холбогдолтой хууль, тогтоомжийг ажиллагчдын эрх ашигт нийцүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг ажлын байр, үйлдвэрлэлийн орчин бүрт хангуулж, үйлдвэрлэлийн ослыг таслан зогсоох, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад идэвхтэй нөлөөлөх.
  3. ҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, түүний оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх.
  4. Хүний нөөцийн удирдлага /менежмент/-ыг хэрэгжүүлж, ажиллагсдын эрх ашгийн төлөө тэмцэж чадах, ёс зүйтэй, мэргэшсэн боловсон хүчинтэй болох, тэдгээрийг чадавхжуулж, тогтвор суурьшилтай ажиллуулах.
  5. Хорооныхоо зорилго, зорилтууд, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрэн бүрдүүлж, улмаар харьяа газар, аж ахуйгаа бэхжүүлэх, орлогоо өсгөх замаар санхүүгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, гишүүдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх.

ГУУС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмуудыг баримталж ажиллаж байна.Үүнд:

  1. Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультнууд нь эв санааны нэгдэл, ёс зүйг эрхэмлэн дээдэлж хамтран ажиллана.
  2. Өөрийгөө удирдаж, санхүүжүүлнэ.
  3. Ажил олгогч байгууллагатай харилцах үйл ажиллагаандаа нийгмийн түншлэлийн зарчмыг удирдлага болгоно.
  4. Шийдвэр гаргах үйл ажиллагааг хамтын зарчимд тулгуурлан явуулна.
  5. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, хуульчилсан актуудыг үндэслэн хамт олныг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн хороо ажил олгогч ШУТИС-ийн Захиргаатай байгуулсан  хамтын гэрээний  хэрэгжилтийг хянах, дүгнэх

2022 оны ШУТИС-ын хамтын гэрээ 

Нийгмийн даатгалын багц хууль

Холбоотой цэсүүд