Их сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч буй нас тэгширсэн 56 профессор багш, ажилтнуудыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн захиргаа, ахмадын зөвлөл хүлээн авч дурсамж гардууллаа. Арга хэмжээг ШУТИС-ийн Ректор Т.Намнан нээж үг хэлж, нас тэгширсэн багш нарт халуун баяр хүргэлээ. Манай их сургуульд оюутан цагаас эхлэн ажиллаж, багшилж эхэлснээс хойш 20-30 жил ажиллаж байгаа тухай, сургууль хамт олондоо баярлаж явдаг тухайгаа илэрхийлж байлаа. Багш нар эрдмийн зэрэг цол хүртэж, олон сайшаал, шагнал хүртэж явсныгаа дурсан ярив. Энэ үеэр Монголын ахмад багш нарын холбооны шагнал “Багшийн гавьяа” одонгоор ахмад багш Ө.Алтансүх, “Боловсролын хүндэт ажилтан” медалиар ШУТИС-ийн гадна, доторх орчныг цэвэр үзэмжтэй байлгаж ирсэн үйлчлэгч С.Энхнаран, А.Урнаа нарыг шагнасныг гардуулан өглөө.
ДЭЭРХ ҮЙЛ ЯВДЛЫН ЗУРАГ АВАХ БОЛ ЭНД ДАРНА УУ
ШУТИС-ийн Ашигт малтмал, баяжуулалтын технологийн ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш А.Буянжаргал
ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАЙЛАН
‘’Бадрах Энержи" компани газар доор уусган олборлох технологийн талаарх эхний цуврал лекц, семинараа амжилттай зохион байгуулж дууслаа
ГУУС-ийн оюутнууд "Монгол Инженер-2024"-ийн CAD/CAE/CAM олимпиадад амжилттай оролцлоо.