Их сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрч буй нас тэгширсэн 56 профессор багш, ажилтнуудыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн захиргаа, ахмадын зөвлөл хүлээн авч дурсамж гардууллаа. Арга хэмжээг ШУТИС-ийн Ректор Т.Намнан нээж үг хэлж, нас тэгширсэн багш нарт халуун баяр хүргэлээ. Манай их сургуульд оюутан цагаас эхлэн ажиллаж, багшилж эхэлснээс хойш 20-30 жил ажиллаж байгаа тухай, сургууль хамт олондоо баярлаж явдаг тухайгаа илэрхийлж байлаа. Багш нар эрдмийн зэрэг цол хүртэж, олон сайшаал, шагнал хүртэж явсныгаа дурсан ярив. Энэ үеэр Монголын ахмад багш нарын холбооны шагнал “Багшийн гавьяа” одонгоор ахмад багш Ө.Алтансүх, “Боловсролын хүндэт ажилтан” медалиар ШУТИС-ийн гадна, доторх орчныг цэвэр үзэмжтэй байлгаж ирсэн үйлчлэгч С.Энхнаран, А.Урнаа нарыг шагнасныг гардуулан өглөө.
ДЭЭРХ ҮЙЛ ЯВДЛЫН ЗУРАГ АВАХ БОЛ ЭНД ДАРНА УУ
ШУТИС-ИЙН ГУУС-ИЙН ГТӨС-ЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, АЖИЛЧИД, ОЮУТНЫ 6 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Геологи, уул уурхайн сургууль нь “Бадрах Энержи” ХХК-тай хамтран НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
АМЕРИКИЙН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР БАГШ, ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ЗОЧИЛЛОО.
Инженерийн зургийн олимпиадын зар