‘’Бадрах Энержи" компани газар доор уусган олборлох технологийн талаарх эхний цуврал лекц, семинараа амжилттай зохион байгуулж дууслаа
"Бадрах Энержи", Орано Майнинг компанийн экспертүүдийн удирдан явуулсан газар доор уусган олборлох технологийн талаарх цуврал лекц, семинарын сүүлийн хэсэг 2024 оны 4 дүгээр сарын 26 нд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Зургаан цувралаас бүрдэх уг лекц, семинарт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн багш, оюутнууд идэвхтэй оролцжээ.
Энэ удаагийн лекцээр газар доор уусган олборлох технологиор олборлолт явуулах үеийн байгаль орчин хамгаалал, компанийн хариуцлага, олон нийтийн дэмжлэг хийгээд нөхөн сэргээлтийн сэдвийг хамарлаа. Мөн семинараар төслийн хугацаанд хийгдэх хяналтын байгаль орчны судалгаанууд, Орано Майнинг компанийн нийгмийн хариуцлагын зарчим. түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, уурхайн хаалт мөн уурхай хаагдахад тухайн бүс нутагт хийгдэх эдийн засгийн шилжилтийг урьдчилан төлөвлөхийн ач холбогдол зэргийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Эдгээр сэдвийг "Бадрах Энержи" компанийн ХАБ Байгаль орчны асуудал хариуцсан захирал Ц.Энхжаргал, Орано Майнинг компанийн эксперт Жиль Рекоше, Вероник Рэёт нар танилцуулсан байна.
Газар доор уусган олборлох уурхайд хамаарах нийгмийн хариуцлага нь олборлолтын үе шатаар хязгаарлагдалгүй уурхайн хаалтын үед ч чухал байдаг. Тэр дундаа, оролцогчид газар доор уусган олборлох талбай, боловсруулах үйлдвэр мөн олборлолт хийгдсэн уст давхаргын нөхөн сэргээлт, түүний хяналтын талаар санал бодлоо солилцжээ. Газар доор уусган олборлолтын аргыг "Бадрах Энержи" компани Монгол улсын уул уурхайн салбарт анхлан нэвтрүүлж байгаа билээ. Оператор компанийн хувьд "нийгмийн лиценз"-тэй байхад төслийн бүх оролцогч талууд газар доор уусган олборлох технологи, технологийн давуу тал мөн анхаарууштай талуудын талаар сайтар ойлголттой байх нь чухал ач холбогдолтой юм.
Цуврал лекц семинарын төгсгөлд зохион байгуулсан байгууллагуудаас оролцогчдод сертификат гардуулав.
ГУУС, ЭБИС