"MinePro Mongolia 2024" үзэсгэлэнг 10 сард зохион байгуулагдана
binderya@must.edu.mn

"MinePro Mongolia 2024" үзэсгэлэнг 10 сард зохион байгуулагдана

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яам хамтран Mining Week арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 07-13 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээний үеэр манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн зүгээс "MinePro Mongolia 2024" үзэсгэлэнг 2024 оны 10 дугаар сарын 10-12-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

”MinePro 2024” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх үйлчилгээ, технологийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч компаниудыг хамруулан оролцуулах юм. "MinePro Mongolia 2024" үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр Mining.mn сайт ажиллаж байна. 

Онцлох хөтөлбөрүүд:

  1. Уул уурхайн төслийг хэрэгжүүлэгч компаниудын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 2025 оны төлөвлөгөө, ханган нийлүүлэгч нарт тавих шаардлага, процесс зэргийг танилцуулах хөтөлбөр;
  2. Худалдан авалтын өмнөх брэнд хоорондын иж бүрэн үнэлгээг хийх, бодит ажлын талбар дээрх техникийн ажлын бүтээлээ танилцуулах хөтөлбөр;
  3. Төслийн болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой гаднын болоод дотоодын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн боломжуудын талаарх танилцуулга хөтөлбөр;
  4. Олон улсын худалдааны агентлагууд өөрийн орны гадаад худалдааны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга хөтөлбөр;
  5. Олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч фирмүүдийн танилцуулга хөтөлбөр;
  6. Орон нутгийн  бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчдийг дэмжих хөтөлбөр;
  7. Оролцогч талуудыг урьдчилан бэлдсэн онлайн платформоор дамжуулан уулзалт товлох хөтөлбөрүүдийг онцолж байна.