ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАЛУУ СУДЛААЧ - 2015” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
Монгол улсын анхны геологич, геологи-эрдэс судлалын ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2015” эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 11 сарын 13-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд зохион байгуулна.
Хуралд оролцох байгууллагууд: ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль, Ашигт малтмалын газар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи-геофизикийн тэнхим, Газарчин дээд сургууль, Улаанбаатар Их сургууль, Геологи, палеонтологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Аж ахуй нэгж, компаниудын залуу судлаачид, магистр, магистрант, бакалавр, оюутнуудыг оролцуулна.
Уг хурлын гол зорилго нь: Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачид, геологчид, оюутнуудын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, хийж бүтээж буй ажлынхаа талаар харилцан санал хуваалцах, ярилцах, туршлага солилцох явдал юм.
Зохион байгуулалт
Залуу судлаач, геологич, оюутнуудын эрдэм
шинжилгээний ажилд тавих шаардлага
Эрдэм шинжилгээний ажлыг шалгаруулахад зайлшгүй анхаарах шалгуурууд
Хуралд илтгэл хэлэлцүүлсэн залуу судлаач, магистр, магистрант, бакалавр, оюутнуудаас шалгаруулан 1,2,3-р байр эзлүүлэн мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнан урамшуулна.
ТЕКСТ БИЧИХ ЗААВАР
Өгүүлэлийг сонгож бичих хэл: Монгол, Орос, Англи
Өгүүлэл бичих формат: Өгүүлэлийн бичвэрийг B5 буюу 176х250 мм хэмжээтэй цаасан дээр зүүн талд 30мм, баруун, дээд, доод талаас 20 мм зайг үлдээж Microsoft, Word программ дээр Arial фондоор дараах форматаар бичнэ.
Өгүүлэлийн нэр: (14pt, Bold, Arial)
(14pt өндөртэй хоосон мөр)
Зохиогчдын нэрс: Албан газар, холбогдох E-mail хаяг (11pt, Italic, Arial)
Дэд гарчиг: (12 pt, Bold, Arial)
Үндсэн текст: (12 pt, Arial)
Өгүүлэлд хавсаргасан зураг, хүснэгт, диаграмм: 300 dpi нягтшилтай, jpg өргөтгөлтэй байх ба текстээс тусад нь file хэлбэрээр хар цагаанаар бэлтгэн өгнө. Жич: Шаардлагатай бол зураг, диаграммыг тухайн суурилсан программын өргөтгөлөөр нь өгч болно.
Зургийн нэр, дугаар: (10 pt, Bold Arial)
Ашигласан ном зохиолыг өгүүлэлийн төгсгөлд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу зохиогчийн нэр, он, өгүүлэлийн нэр ном сэтгүүлийн нэр, дугаар, хуудасны дугаар, гэсэн дараалалтайгаар бичнэ. (11 pt, Arial)
Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 05
Хүлээн авах электрон хаяг: oyuna_22@yahoo.com, Enkhorshikh_igmr@ymail.com
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ХАЯГ
ШУА-ийн Палеонтологи, Геологийн Хүрээлэн
БЗД, Энх тайвны өргөн чөлөө 63,
Утас: 480243,99864064, 99026834
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES