“ЗАЛУУ СУДЛААЧ - 2015” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
ganbii

ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАЛУУ СУДЛААЧ - 2015” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

Монгол улсын анхны геологич, геологи-эрдэс судлалын ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2015” эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 11 сарын  13-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд зохион байгуулна.

Хуралд оролцох байгууллагууд: ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль, Ашигт малтмалын газар, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи-геофизикийн тэнхим, Газарчин дээд сургууль, Улаанбаатар Их сургууль, Геологи, палеонтологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Аж ахуй нэгж, компаниудын залуу судлаачид, магистр, магистрант, бакалавр, оюутнуудыг оролцуулна.

Уг хурлын гол зорилго нь: Геологийн салбарын залуу эрдэмтэн судлаачид, геологчид, оюутнуудын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, хийж бүтээж буй ажлынхаа талаар харилцан санал хуваалцах, ярилцах, туршлага солилцох явдал юм.

Зохион байгуулалт

  1. Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах хөтөлбөр болон нэмэлт мэдээлэл нь хурал эхлэхээс 1 долоо хоногийн өмнө зарлагдана.
  2. Хэлэлцүүлэх илтгэлээ хурал эхлэхээс 1 цагийн өмнө зохион байгуулах комиссын компьютерт хуулж, фондын зөрүү болон бусад гарч болзошгүй алдааг зассан байх шаардлагатай.
  3. Тус хуралд тавих илтгэлийн ба илтгэгчийн нэрийг авах эцсийн хугацаа
    11-р сарын 05-ны дотор oyuna_22@yahoo.com, Enkhorshikh_igmr@ymail.com хаягаар ирүүлэхийг хүсье.
  4. Холбоо барих утас: 480243, 99864064, 99026834).
  5. ШУА-ийн ПГХ-ийн Эрдмийн Зөвлөлөөс эрдэм шинжилгээний илтгэлийг дүгнэх шүүгчийн бүрэлдэхүүнийг эрдмийн зөвлөлийн даргын шийдвэрээр тогтооно. Шүүгчид илтгэлийг шударгаар шүүх ёстой.
  6. Шүүгчдийн шалгаруулалтын оноонд дээрхи ирүүлсэн илтгэлийн бүрэн эхийг оролцуулах тул өөрийн судалгааны зорилго, үр дүнг товч тодорхой тусгасан байх шаардлагатай.
  7. Хуралд шаардагдах материалыг товлосон хугацаанаас хоцруулахгүй байх, хоцорсон тохиолдолд хүлээн авахгүйг анхаарнауу.

Залуу судлаач, геологич, оюутнуудын эрдэм
шинжилгээний ажилд тавих шаардлага

  1. Судалгааны ажилд өөрийн биеэр оролцсон ба судалгааны ажлын сэдэв, агуулга нь тодорхой байх.
  2. Судалгааны ажлын онцлог ба шинэлэг талыг харуулсан
  3. Судалгааны vр дvн vзvvvлэлтvvд болон тvvнийг ирээдvйд ашиглах боломжийг тусгасан байвал сайн байна.
  4. Илтгэлийг 10-15 минутанд багтаах ба тогтоосон цагийг нарийн баримтлах (нэг илтгэлийн үргэлжлэх хугацааг илтгэгчийн тооноос хамаарч комиссын гишүүд жил бүр ялгаатай шийдвэрлэж болох ба энэ нь 15 минутаас хэтрэхгүй).

Эрдэм шинжилгээний ажлыг шалгаруулахад зайлшгүй анхаарах шалгуурууд

  1. Сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг
  2. Судалгааны аргазүй ба өгөгдлийн боловсруулалт
  3. Судалгааны үр дүн, дүгнэлт
  4. Судалгааны үр дүнг товч тодорхой текстэн хэлбэрээр эрдэм шинжилгээний түвшинд найруулж бичсэн байх
  5. Илтгэх чадвар
  6. Асуултанд хариулсан байдал

Хуралд илтгэл хэлэлцүүлсэн залуу судлаач, магистр, магистрант, бакалавр, оюутнуудаас шалгаруулан 1,2,3-р байр эзлүүлэн мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнан урамшуулна.

ТЕКСТ БИЧИХ ЗААВАР

Өгүүлэлийг сонгож бичих хэл: Монгол, Орос, Англи

Өгүүлэл бичих формат: Өгүүлэлийн бичвэрийг B5 буюу 176х250 мм хэмжээтэй цаасан дээр зүүн талд 30мм, баруун, дээд, доод талаас 20 мм зайг үлдээж Microsoft, Word программ дээр Arial фондоор дараах форматаар бичнэ.

            Өгүүлэлийн нэр:   (14pt, Bold, Arial)                

                                          (14pt өндөртэй хоосон мөр)

            Зохиогчдын нэрс: Албан газар, холбогдох E-mail хаяг (11pt, Italic, Arial)

            Дэд гарчиг:              (12 pt, Bold, Arial)

            Үндсэн текст:         (12 pt, Arial)

Өгүүлэлд хавсаргасан зураг, хүснэгт, диаграмм: 300 dpi нягтшилтай, jpg  өргөтгөлтэй байх ба текстээс тусад нь file хэлбэрээр хар цагаанаар бэлтгэн өгнө. Жич: Шаардлагатай бол зураг, диаграммыг тухайн суурилсан программын өргөтгөлөөр нь өгч болно.

Зургийн нэр, дугаар: (10 pt, Bold Arial)

Ашигласан ном зохиолыг өгүүлэлийн төгсгөлд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу зохиогчийн нэр, он, өгүүлэлийн нэр ном сэтгүүлийн нэр, дугаар, хуудасны дугаар, гэсэн дараалалтайгаар бичнэ. (11 pt, Arial)

Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 05         

Хүлээн авах электрон хаяг: oyuna_22@yahoo.com, Enkhorshikh_igmr@ymail.com

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ХАЯГ

ШУА-ийн Палеонтологи, Геологийн Хүрээлэн

БЗД, Энх тайвны өргөн чөлөө 63,

Утас: 480243,99864064, 99026834