ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын “Их цэвэрлэгээ”-ний ажлын зааварчилгаа
ganbii

Зорилго: Ази-Европын уулзалт (ACEM) Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1000 гаруй оюутан, багш, ажилтан оролцсон  “Их цэвэрлэгээ”-ний ажлыг 2016 оны 5 дугаар сарын 14-ний Бямба гарагт 10 цагаас 15 цагийн хооронд зохион байгуулна.

Зохион байгуулагч: ШУТИС, Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Цэвэрлэгээ хийгдэх газар: Дархан цаазат Богд уулын арын замаар Яармагийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх замын 2 талын чулууг түүж, хог цэвэрлэх, “Japan town” хорооллын арын замаас Их Монгол улсын гудамж хүртэлх замын хоёр талын хог цэвэрлэх

Цугларах газар: Зайсангийн гүүрний баруун талд байрлах “Миний дэлгүүр”-ийн задгай талбайд өглөө  9 цаг: 30 минутад цугларна.

Нийт  цэвэрлэх талбай: 5 км зам. Нийт оролцогчид 8 баг болж хуваагдан ажиллана. Бүрэлдэхүүн сургууль бүр 1 баг,  ГХИ, ХШУС хамтран 1 баг болно.

Зохион байгуулалт: Бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал багийг ахлана, 10 багш, 130 оюутнуудыг хариуцан, хувиарласан хэсгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Цэвэрлэгээ хийх өдөр замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэхгүй тул багийн ахлагч, багш нар оюутнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын ханган, заавар зөвлөлгөө өгч  ажиллана. /Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэсээс  эргүүлийн замын цагдаа нар ажиллана/

Бүрэлдэхүүн сургуулиудын дэд захирал, багш нарын нэрс, 130 оюутны бүртгэлийн хуудасыг 05 дугаар сарын 12-нд Оюутны хөгжил, үйлчилгээний албанд  ирүүлнэ үү.

      Цэвэрлэгээнд оролцох багш, ажилтан, оюутнууд дараах зүйлийг анхаарч ажиллана.

  1. Цэвэрлэгээний ажилд цагтаа цуглан, багийн ахлагч, багш нарын өгсөн чиглэл, зөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай ажиллана.
  2. Багийн ахлагч, багш нар оюутнуудад замын хөдөлгөөний болон хөдөлмөрийнт аюулгүй байдлын ханган ажиллахад анхаарч, заавар зөвлөлгөө өгчажиллана.
  3. Цэвэрлэгээнд ирэхдээ ажил хийхэд тохиромжтой, биед чөлөөтэй, дулаан хувцаслаж ирнэ.
  4.  Сутайн Буянт ХХК” 2 автобус 10-16 цагийн хооронд багш, оюутнуудыг цэвэрлэгээ хийх газарт хүргэж, тээвэрлэн үйлчилнэ.
  5. Цэвэрлэгээнд шаардагдах маск, бээлий, шуудайг багийн ахлагч, багш нар зохион байгуулагчдаас авч,оюутнууддаа тараана.
  6. Цэвэрлэгээ дуусахад оролцсон оюутнуудад бүртгэлийн хуудасны дагуу автобусны зардал болох 2000 төгрөгийг багийн ахлагч оюутнуудын гарын үсэг зуруулан олгоно.

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй цэвэрлэгээний ажилд Нийслэл хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр оруулан  иргэний үүргээ биелүүлэн идэвхитэй оролцохыг уриалж байна.