Зорилго: Ази-Европын уулзалт (ACEM) Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1000 гаруй оюутан, багш, ажилтан оролцсон “Их цэвэрлэгээ”-ний ажлыг 2016 оны 5 дугаар сарын 14-ний Бямба гарагт 10 цагаас 15 цагийн хооронд зохион байгуулна.
Зохион байгуулагч: ШУТИС, Оюутны хөгжил, үйлчилгээний алба
Цэвэрлэгээ хийгдэх газар: Дархан цаазат Богд уулын арын замаар Яармагийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх замын 2 талын чулууг түүж, хог цэвэрлэх, “Japan town” хорооллын арын замаас Их Монгол улсын гудамж хүртэлх замын хоёр талын хог цэвэрлэх
Цугларах газар: Зайсангийн гүүрний баруун талд байрлах “Миний дэлгүүр”-ийн задгай талбайд өглөө 9 цаг: 30 минутад цугларна.
Нийт цэвэрлэх талбай: 5 км зам. Нийт оролцогчид 8 баг болж хуваагдан ажиллана. Бүрэлдэхүүн сургууль бүр 1 баг, ГХИ, ХШУС хамтран 1 баг болно.
Зохион байгуулалт: Бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал багийг ахлана, 10 багш, 130 оюутнуудыг хариуцан, хувиарласан хэсгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Цэвэрлэгээ хийх өдөр замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэхгүй тул багийн ахлагч, багш нар оюутнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын ханган, заавар зөвлөлгөө өгч ажиллана. /Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэсээс эргүүлийн замын цагдаа нар ажиллана/
Бүрэлдэхүүн сургуулиудын дэд захирал, багш нарын нэрс, 130 оюутны бүртгэлийн хуудасыг 05 дугаар сарын 12-нд Оюутны хөгжил, үйлчилгээний албанд ирүүлнэ үү.
Цэвэрлэгээнд оролцох багш, ажилтан, оюутнууд дараах зүйлийг анхаарч ажиллана.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй цэвэрлэгээний ажилд Нийслэл хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмэр оруулан иргэний үүргээ биелүүлэн идэвхитэй оролцохыг уриалж байна.
Геологи, уул уурхайн сургуулиас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах мэргэжил дээшлүүлэх сургалтуудын нэгдсэн төлөвлөгөө
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭРЭМЖИТ "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА
The longest train journey in the world
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
COUNTRIES WITH THE LARGEST COPPER RESERVES